|

У.Хүрэлсүх Японд яах гэж айлчилсан юм бэ

Манай улсад улстөрийн тогтворгүй байдал дээд цэгтээ хүрч, утаа гамшгийн хэмжээнд хүрч гадныхны хүртэл сэтгэлийг чилээгээд эхэлсэн энэ үед Ерөнхий сайд маань Засгийн газар, УИХ-ын баахан гишүүдээ дагуулан Япон улсад албан айлчлал хийгээд ирсэн байна аа.

Түүний хийсэн айлчлал ямар үр дүнтэй айлчлал болсон эсэх нь одоогоор тодорхойгүй. Албан сайтаас нь харахад нэг их онц гойд зүйлгүй байдаг л нэг форум болсон сурагтай. Өнөөх дээр боди Ерөнхий сайд хүний бэлтгэж өгсөн илтгэлийг цаас харж  уншчихаад л, өөрсдөө утаанаас хол хэд хоночихоод ирэв бололтой. Эсвэл улс төрийн хороо хэрхэн найруулахыг үүргэдээд зугтаж хэд хоносон хэрэг үү. 

Түүний аяны богц руу өнгийе.

Тэрбээр ЖДҮХС-гийн нэн хөнгөлөлттэй зээлээс тэрбум тэрбумаар нь авч идсэн УИХ, Засгийн газрын гишүүддээ хариуцлага тооцож чадахгүй байж, Япон улсаас дахиад энэ санд дэмжлэг хүссэн бололтой. Тэрбээр тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзахдаа "Япон Улстай хамтран амжилттай хэрэгжүүлсэн ЖДҮ-ийг дэмжих хоёр үе шаттай иений зээлийн хамтын ажиллагааны туршлагадаа тулгуурлан цаашид энэ чиглэлд түлхүү хамтран ажиллах сонирхолтой байна” гэсэн байх юм.

Түүнийхээр бол ЖДҮХС-гийн хөрөнгийг ард түмэнд биш, түшээддээ хүртээсэн нь ихээхэн үр дүнтэй, амжилттай хэрэгжсэн ажил нь болж байгаа бололтой. Тиймээс тус улсаас энэ сангийн нэрээр дахин тусламж хүссэн хэрэг үү.  

 

Mminfo.mn


* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу