|

Аймгийн Онцгой комисс хуралдлаа

Аймгийн Онцгой комисс хуралдлаа

 

2018 оны 11 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд баруун аймгуудад болсон цаг агаарын аюулт үзэгдлийн талаар Улсын онцгой комисс өнгөрсөн сарын 26-нд хуралджээ. Хурлаар бүх аймгийн Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга нарт дараах үүрэг даалгаврыг өгчээ. Үүнд аймгийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийж эрчим хүчний доголдлоос урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн төвд 1МВт, сумдын төвийг 10-50 кВт дизель станцтай болгох хөрөнгийг шийдвэрлүүлж гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангуулахыг үүрэг болгожээ. Мөн Монгол улсын Засгийн шадар сайдын ЗГ-2/659 тоот албан даалгаврын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд өнөөдөр /2018.12.18/ аймгийн Онцгой комисс хуралдлаа. Хурлаар аймагтаа зөөврийн цахилгаан эх үүсвэр худалдаж авах асуудлыг шийдвэрлэсэн байна.