|

Путин, Лукашенко нарын хэлэлцээр 4 цаг үргэлжилжээ

Путин, Лукашенко нарын хэлэлцээр 4 цаг үргэлжилжээ

 

Кремльд болсон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн хэлэлцээр бараг дөрвөн цаг үргэлжилжээ.

Эхлээд хоёр талын сайд нар хэлэлцээрт оролцжээ. ОХУ-ын Тэргүүн шадар сайд, Сангийн сайд Антон Силуанов, Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Шадар сайдын орлогч Дмитрий Козак, Эдийн засгийн хөгжлийн сайд Максим Орешкин, Беларусь дахь ОХУ-ын Элчин сайд Михаил Бабич нар оролцов. Беларусын талаас Ерөнхий сайдын орлогч Игорь Петр Ришенко, Игорь Ладашченко, Сангийн сайд Максим Иермолович, Гадаад хэргийн сайд Владимир Жаки, Орос дахь Элчин сайд Владимир Семашко нар оролцсон байна.

Тэдний хэлэлцээр дууссаны дараа Путин 15 настай Арслан Кагипкуловыг дууджээ. Хүү төрийн тэргүүний видео бичлэг хийх мөрөөдөлтэй байсан аж. Ерєнхийлєгч түүний хүслийг "Миний Мєрєєдєл" сайн дурын тєслийн хїрээнд биелїїлсэн байна.

Үүний дараа хоёр ерөнхийлөгч нарын хоорондын хэлэлцээ өдрийн хоолоор  үргэлжилжээ.

Москва, Минск хоёрын хоорондын харилцааны хамгийн гол асуудал нь Оросын татварын маневраас нөхөн олговор авах явдал байсан юм. Беларус эндээс ирэх онд 383 сая долларын алдагдал хүлээх юм. Орос улс Беларусийн эсрэг хориг арга хэмжээ авч, зарим бараанд өндөр татвар тогтоодог байна.