|

Г.Отгонцэцэг “Энэрэл” төвийн хүүхдүүдийг баярлууллаа

Казахстан улсын спортын гавьяат тамирчин Г.Отгонцэцэг энэ жил хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэх "ЭНЭРЭЛ" төвд зочилж, хүүхдүүдэд бэлэг гардуулсан байна.

Олимпийн хүрэл медальт Г.Отгонцэцэг жил бүрийн шинэ жилийн баяраар эх орондоо ирэхдээ ийнхүүбяцхан багачуудыг баярлуулдаг уламжлалтай. Тэрбээр 2016 онд "Өнөр бүл” асрах газрын хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг гардуулахын зэрэгцээ мөнгөн туслалцаа үзүүлж байсан. Мөн өнгөрсөн жил "Ид шидийн орон"-ы хүүхэд багачуудыг баярлуулсан юм.

Тэр энэ талаар өөрийн нүүр номондоо "Энэ удаад...Энэрэл хүүхэд хөгжлийн төвд очиж, бяцхан дүү нартаа бэлэг өгч баярлууллаа. Тус төв нь тархиний саажилттай хүүхдийн хөгжилд анхаарч, тэдэнд хөгжих боломж олгон өөрийг нь нийгмийн нэг хэсэг гэдгийг мэдрүүлж, бусад хүүхдүүдийн адилаар хөгжүүлж байна. Тус төвийн хамт олонд маш их баярлалаа" хэмээн бичжээ.

Д.Өлзийсайхан

 


* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу