|

"Буян"-гийн Жагаагийн маш олон "нууц"

Хаана ч, хэнд ч хэлэх гэснээ хэлчихдэг БНН-ын дарга Б.Жаргалсайхан ТВ6 телевизийн "Улаан бал" нэвтрүүлэгт орж олон олон нууцынхаа талаар хуучиллаа. Гэхдээ тэр нууцуудаа задлахыг хүссэнгүй. Учир нь тэр АН, МАН-ынхнаас "айдаг" гэнэ. 

Түүнд "Монгол залуус Монголдоо 1000 ам.долларын цалин авах боломж", "Мал аж ахуйн салбараа дэмжиж дотооддоо махны үнийг хөөргөдөхгүй, экспортлогч орон болох боломж" гээд хөгжлийн олон хөтөлбөр байгаа гэнэ. Гэвч тэр одоо задлахгүй гэнэ. Яагаад гэвэл АН, МАН-ынхан хулгайлчихна гэнэ. Тэдний аль алинд нь сайхан санаа, хөтөлбөрөө алдаж байсан удаатай учраас дахиж алдмааргүй байгаагаа цэнхэр дэлгэцээр дамжуулан илэрхийллээ.

Хамгийн сонирхолтой нь тэрбээр 2020 оны сонгуульд нэр дэвшихдээ мөрийн хөтөлбөртөө энэ боломжуудынхаа талаар тусгах ч гаргалгаагаа мөн л олон нийтэд мэдээлэхгүй гэнэ. Гаргалгааг нь сонсохгүй түүний хэлсэн 1000 ам.долларын цалинд хууртан түүнд болон намын нөхдөд нь саналаа өгөх хүн 2020 онд Монголд хэд байх бол. Тэр үнэхээр нууц ихтэй, гэнэн хүн юм даа.

mminfo.mn

 

 


* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу