|

ДАРХАН-УУЛ: Сум, агентлагийн дарга нарын зөвлөгөөн боллоо

ДАРХАН-УУЛ: Сум, агентлагийн дарга нарын зөвлөгөөн боллоо

 

Дархан-Уул аймгийн сум, агентлагийн дарга нарын зөвлөгөөн өчигдөр 90 хувийн ирцтэй хуралдлаа. Хуралдаанаар өнгөрсөн онд хийсэн томоохон ажил болоод энэ онд хийх ажил, тулгамдсан асуудлаа нэг бүрчлэн танилцуулсан юм. Сум агентлагийн дарга нар ажлаа нэг бүрчлэн танилцуулсны дараагаар аймгийн Засаг дарга дараах үүрэг чиглэлийг өглөө.


Төрийн байгууллагууд харилцаа хандлагадаа анхаарч мэргэжилтнүүдээ сургах ажлыг эрчимжүүлэх, өөрсдийн хийх ажлаа эрэмбэлж аль болох иргэдээ сонсон тэдний өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэн ил тодоор мэдээлэх, тайлангуудаа цаг тухай бүрд өгч хэвших, Монгол улсад Атар газар эзэмшсэний 60 жил, Хонгор сангийн аж ахуй үүссэний 60 жилийн ой энэ онд тохионо. Тиймээс Хонгор суманд төр хувийн хэвшлийн байгууллагууд боломж бололцоогоороо тусламж, дэмжлэг үзүүлэх, Гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд байгууллагууд дор бүрнээ гэр бүл, хүүхэд рүү чиглэсэн шинэлэг ажлуудыг санаачлах, хөрөнгө оруулалтын ажилдаа анхаарал хандуулах, сар шинийн баяртай холбогдуулан байгууллагынхаа 50 метр орчмын газрыг цэвэрлэж цас мөсийг арилгах, хэлтэс агентлагууд уялдаа холбоогоо сайжруулан ажилдаа сэтгэлтэй хандах хэрэгтэйг зөвлөсөн юм.