|

Мөнгөө хэмнэх хялбар үр дүнтэй гучин өдрийн зарчим

Хэрэв та хэт үрэлгэн зуршлаасаа болж мөнгөө хэмнэж чадахгүй байгаа бол гучин өдрийн зарчмыг туршаад үзээрэй. Үүнд дараах алхмууд багтана.

1. Хэрэв танд шинэ гутал, шинэ тоглоом эсвэл бүр шинэ машин худалдаж авмаар ч юм шиг хүсэл төрвөл өөрийгөө хүчилж зогсоо. Хэрэв та аль хэдийн дэлгүүрт ороод авахыг хүссэн бараагаа гартаа барьчихсан байгаа бол буцааж тавиад дэлгүүрээс гар.

2. Гэртээ ирмэгцээ цаас нь дээр авахыг хүсэж байсан барааныхаа нэрийг, үнийг, дэлгүүртэй нь хамт бич. Мөн сар өдрөө ч бас бичихээ мартуузай.

3. Одоо бичсэн цаасаа календарь, хөргөгч, нөүтбүүк гэх мэт эргээд олж харахад амар газар байршуулаарай. (Би хувьдаа компьютер дээрээ file хэлбэрээр хадгалчихдаг.)

4. Тэгээд 30 хоногийн хугацаанд та тухайн барааг үнэхээр авахыг хүсэж байгаа эсэхээ дахин сайн бодож үзээрэй. Гэхдээ худалдаж авч болохгүй шүү.

5. Хэрэв сарын эцэс гэхэд бодол тань өөрчлөгдөөгүй хэвээр байвал үнэхээр худалдаж авах талаар бодож эхлэх цаг нь гэсэн үг. (Гэхдээ кредит картаа бүү ашиглаарай.)

Хэтэрхий энгийн мэт боловч уг зарчим нь үнэхээр үр дүнтэй юм шүү. Учир нь та өөрийн хүслээ хорих биш зүгээр л хойшлуулж буй хэрэг юм. Мөн гучин өдрийн зарчмыг хэрэглэснээр танд сонирхсон бараагаа сайтар судлах боломж гарахын зэрэгцээ хожим нь худалдан авалтандаа харамсах тохиолдол гарахгүй юмсанж.

 


* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу