|

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан болж байна

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан болж байна

 

Төрийн ордны Б танхимд Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаан хэвлэлийнхэнд нээлттэй болж байгаа юм. Хуралдаанаар олон асуудал хэлэлцэгдэх бөгөөд Улсын онцгой комиссын хуралдааны үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн гаргасан саналыг мөн хэлэлцэх юм. 

Тэрбээр өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа тул тав хүртэл насны хүүхдээ харж байгаа эцэг, эх, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх санал гаргасан. Тиймээс уг саналыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэхээр болжээ. 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн мэдээллээс үзвэл томуу, томуу төст өвчний өвчлөл улсын хэмжээнд 9.3, нийслэлд 7.1 хувьтай байна. Хүүхдийн батлагдсан 977 орны ачаалал өнгөрсөн долоо хоногт 73 хувиар нэмэгджээ. Иймээс том хүн, эмч, сувилагч нарын өрөөг сулласнаас гадна эмнэлгийн коридорт эвхдэг ор дэлгэн хүүхдүүдийг хэвтүүлж байна.

"Эвхдэг ор тавих нь хэвийн үзэгдэл биш. Гэхдээ өвдсөн хүүхдийг ор байхгүй гэж буцаахгүйн тулд гал унтраах маягаар авч байгаа арга хэмжээ. Цаашид 700-1000 ортой эмнэлэг барих цаг болсон. Ойрын өдрүүдэд ХУД-ийн нэгдсэн эмнэлэг, Цэргийн госпитальд нэмэлтээр тасаг гаргана” гэж Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл онцлоод байгаа билээ. 

Б.Аз