|

МЯЛЗАН ТУССАН 300 ГАРУЙ ГАХАЙГ УСТГАЛД ОРУУЛЖЭЭ

МЯЛЗАН ТУССАН 300 ГАРУЙ ГАХАЙГ УСТГАЛД ОРУУЛЖЭЭ

 

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар сар шинийн баярыг угтан, есөн дүүрэгт үйл ажиллагаа эрхэлдэг худалдаа, үйлчилгээний газруудыг шалгасан талаараа мэдээлэл хийсэн.


Нийт 158 аж ахуйн нэгж, 950 иргэн, худалдааны төв, зах, нийтийн хоолны 1108 газрыг шалгахад 518 зөрчил илэрч, 69 байгууллага, хувь хүнд 42 800 000 төгрөгийн торгууль ногдуулжээ. Тэдгээрийн дийлэнх нь хаяг шошго нь тодорхойгүй, хугацаа нь дууссан хэвийн боов худалдаалж байжээ. Мөн мялзангаас урьдчилан сэргийлэх зорилгоор 313 гахай, 3.3 тонн түүхий гахайн мах устгажээ.

Улсын хэмжээнд мялзан өвчний тархалт ямар байгааг албаныхнаас тодруулахад, энэ сарын 21-ний байдлаар Төв аймгийн Сэргэлэн, Булганы Булган, Орхоны Баян-Өндөр, Дундговийн Сайнцагаан, Дорнодын Матад, Дархан-Уулын Дархан, Сэлэнгийн Орхон, Мандал, Хөвсгөлийн Түнэл, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт тус тус бүртгэгджээ. Нийт 714 гахай хорогдож, 314-ийг устгасан байна.