|

Ангарагийн чулуу таамаглаж байснаас нүхэрхэг болохыг тогтоожээ

Ангарагийн чулуу таамаглаж байснаас нүхэрхэг болохыг тогтоожээ

 

Ангарагийн чулуунууд судлаачдын таамаглаж байснаас нүхэрхэг болохыг АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төвөөс /НАСА/ хөөргөсөн тандалтын төхөөрөмжийн илгээсэн мэдээллийг судалсан эрдэмтэд хэлжээ. Энэ тухай "Science” сэтгүүлд нийтэлсэн судалгаанд мэдээлэв.

Судалгааны багийнхан "Curiosity” тандалтын төхөөрөмжийн илгээсэн мэдээллээс Ангарагийн "Sharp” уулын чулуун давхаргын нягтшилыг хэмжиж үзэхэд, нягтшил багатай, нүх ихтэй болох нь тогтоогджээ.

Энэхүү нээлт нь "Curiosity” төхөөрөмж цаашид аяллаа үргэлжүүлэхэд зориулсан технологийг шинээр бүтээх бололцоог эрдэмтдэд бүрдүүлсэн байна.  

"Ангараг гараг дээр "Sharp” уул хэрхэн үүссэн нь судлаачдын дунд маргаантай сэдвүүдийн нэг хэвээр байгаа бөгөөд чулуулгын нягтшилыг тогтоосон нь ихээхэн ахиц дэвшлийг авчирлаа” гэж "Curiosity” төслийн багийн эрдэмтэн Ашвин Васавада хэлжээ.

"Curiosity” тандалтын төхөөрөмж нь 2012 оны 12 дугаар сард "Sharp” уулын ойролцоо газардаж байсан бөгөөд уулын бэлд 2014 онд очсон байна. 

* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу