|

Бууз жигнэхдээ гялгар уут тавьж жигнэхгүй байхыг анхааруулж байна

 

Цагаан сарын баярын үеэр бууз жигнэхдээ гялгар уут тавьж жигнэхгүй байхыг анхааруулж байна. Учир нь жигнүүр дээр дэвсэх зориулалтаар худалдаалагдаж буй гялгар уутны 20 хувь нь нянгаар бохирлогдсон, 10-15 хувь нь гэдэсний савханцар үүсгэгч нянтай болохыг тогтоосон аж. Түүнчлэн гялгар уут нь өндөр хэмийн халуунд хүнсний бүтээгдэхүүнтэй урвалд орж формалдегид, бензил зэрэг олон төрлийн органик уусгагч ялгаруулдаг бөгөөд уг уусгагч хүнсэнд шингэж, элэгний хорт хавдар, ходоодны шархлаа үүсгэх нөхцөлийг бүрдүүлдэг юм байна. Иймд сар шинийн баяраар бууз жигнэхдээ гялгар цаас тавьж жигнэхгүй байхыг анхааруулж байна.

Б.Хулан

 

 

* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу