|

Орон нутгийн замд хурдаа тааруулаагүйгээс болж амь насаараа хохирсоор байх уу?

Орон нутгийн замд хурдаа тааруулаагүйгээс болж амь насаараа хохирсоор байх уу?

 

Монголчууд цагийг нь тулгадаг, хайхрамжгүй зангаасаа болж энхийн цагт, баярын өдрүүдэд орон нутгийн замд олноороо амиа алдах тохиолдол бүртгэгдсээр байна. Сар шинийн баярын өдрүүдэд орон нутгийг зорих замын хөдөлгөөн эрс нэмэгдсэн. Харамсалтай нь баярын өдрүүдэд зам тээврийн ослоор 13 хүн нас барсан байна.

Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд буюу 2 сарын 04-10-ны өдрүүдэд улсын хэмжээнд Тээврийн цагдаагийн алба  нийт 1903 дуудлага, мэдээллийг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 489 дуудлагыг хүлээн авч шалгалаа.

Нийт бүртгэгдсэн ослын улмаас 13 хүний амь нас хохирч, 60 хүн гэмтсэн ба амь нас нь хохирсон хүний 92 хувь буюу 12 нь орон нутгийн замд гарсан ослын улмаас амь насаараа хохирсон, гэмтсэн хүний 80 хувь буюу 49 нь нийслэл хотод бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн осол, хэргийг өнгөрсөн 2018 оны сар шинийн баярын өдрүүдтэй буюу Битүүн, Шинийн 1-3-ны өдрүүдийн нөхцөл байдалтай харьцуулахад дуудлага мэдээлэл 13 хувиар, бүртгэгдсэн осол 3 хувиар, гэмтсэн хүний тоо 23,8 хувиар, хүүхэд өртсөн осол 77 хувиар, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 24 хувиар тус тус буурсан боловч олон хүний амь нас орон нутгийн замд хохирчээ.  

Бүртгэгдсэн зам тээврийн ослын шалтгаан, хэлбэрийг авч үзвэл орон нутгийн замд буруу тээвэрлэлт, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу гүйцэтгэх, хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг шалтгаан байгаа боловч 65 орчим хувь нь буюу тэргүүлэх шалтгаан нь хурд хэтрүүлснээс, үүний улмаас онхолдох, мөргөлдөх хэлбэрээр гарсан байх ба хүүхэд амь насаа алдсан хэргийн гол шалтгаан нь буруу тээвэрлэлт эзэлж байна.

Орон нутагт Архангай, Дундговь, Булган, Төв, Орхон аймгуудад ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэн бөгөөд тухайлбал Булган аймгийн Хутаг өндөр сумын Уньт багийн нутаг "Уран тогоо” гэх газар асфальтан замд Toyota Harrier маркийн автомашин онхолдож, зорчигч 7настай.эрэгтэй Б нас барж, зорчигч нарын 3 хүн гэмтсэнТөв аймгийн Лүн сумын 2 "Цагаан хөтөл” гэх газар асфальтан замд Toyota Prius маркийн автомашин  онхолдож, зорчигч нарын 2 хүний амь нас хохирч3 хүн гэмтсэн зэрэг ноцтой зам тээврийн ослууд бүртгэгдсэнийг харъяа нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад шалгаж байна.

Он гарснаас хойш буюу 2-р сарын 10-ны өдрийн байдлаар 43 хүн нас барсан байна.

Орон нутгийн замд явж байхдаа хурдаа тохируулаагүйн улмаас урд явсан машинаа мөргөх тохиолдол их гарч байна. Өөрөөр хэлбэл жолоочийн хайхрамжгүй байдлаас болж энэ төрлийн ослууд гарч байгаа юм.

Ямар ч жолооч осол гаргая гэж жолоо барихгүй нь тодорхой. Гэхдээ хайхрамжгүй зангаасаа болж осол гаргасаар байна. Хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгйг тээвэрлэж байгаа гэдэг утгаараа орон нутгийн замд жолооч нар анхаарал болгоомжтой явах шаардлага байгааг анхаарна бизээ.

Энхийн цагт, баяр наадмаар хурдаа тохируулаагүй бусдын хайхрамжгүй байдлаас болж ингэж хохирсоор байх уу? Жолооч таны ухамсар мэдэх хэрэг.