|

Гималайн нуруунд зун ирвэл хоёр тэрбум хүний амь эрсдэлд орно

Гималайн нуруунд зун ирвэл хоёр тэрбум хүний амь эрсдэлд орно

 

Гималайн нуруунд дэлхийн хамгийн өндөр мөнх цаст уул, мөсөн голууд оршдог гэдгээрээ алдартай. Хэрэв дэлхийн дулаарал цельсийн +1,5 хэмтэй үргэлжилбэл Гималайн нуруунд зун цаг ирж мөнх цас, мөсөн голууд хайлан урсна гэдгийг эрдэмтэд тогтоожээ. 

Эндэхийн цаст өндөр оргилуудаас ойр орчмын гол мөрөн эх аван урсаж шим тэжээлт хөрсийг усаар хангаж газар тариаланг дэмждэг.  Ганга мөрөн Гималайн нуруунаас эх авч Бенгалийн булан хүртэл 2,525 км урсдаг. Хинди шашинтнууд уг мөрнийг Бурхны Ганга хэмээн нэрийдэж ариун усанд нь умбаж шумбавал нүгэл хилэнцээ арилгадаг гэх шашны зан үйл ч бий.

 

 

Гималай орчмын бүсэд 7-9 дүгээр сард халуун орны уур амьсгал ирж бороо хур элбэгшиж үер болох ч тохиолдол байдаг. Энэ үед Энэтхэгийн сав бүс нутагт хамгийн их гарз учирч хөрс гулсдаг. 

 

 

Их хэмжээний ус уулархаг, чулуутай газар нутагт хэрхэн нөлөөлдгийг бид өнгөрсөн олон мянган жилийн түүхээс харж болно. Яг ийм тохиолдол биднийг ирээдүйд хүлээж байгааг шинжээчид анхааруулж байгаа юм.  Ингэвэл 3-5 мянган жилийн дараа юу болох бол гэдгийг төсөөлөхөд бэрх аж.