|

Өглөө бүр бүлээн ус ууж хэвших нь ямар ач тустай вэ

 

Эрүүл бие оршихын нууц нь ердөө л өглөө бүр өлөн элгэн дээрээ бүлээн ус уух гэдгийг та мэдэх үү. Та эрүүл мэнддээ анхаарахын тулд мөнгө, цагаа үрэхээсээ өмнө өглөө бүр бүлээн ус ууж хэвшээрэй.

Бүлээн усыг ууж хэвшсэнээр, хоол боловсруулах эрхтэн систем болон бодисын солилцоо сайжирч, улмаар биеийн температур тэнцвэрждэг. Гэтэл зарим хүмүүс өглөөг халуун кофе эсвэл хүйтэн ус ууж эхлэдэг. Энэ нь тийм ч зөв сонголт биш. Кофе нь ходоодыг цочроож, зүрх дэлсүүлэх аюултай бол, хүйтэн ус нь хоол боловсруулах системийг удаашруулдаг. Иймд өглөө бүр бүлээн ус уух нь хамгийн зөв сонголт гэж эмч нар зөвлөдөг.

Маш олон судалгаагаар өлөн элгэн дээрээ бүлээн ус ууснаар биеэс хорт бодисыг гадагшлуулж, эрүүлждэг болохыг олж тогтоосон. Мөн та хоол идсэний дараа бүлээн ус ууж болох бөгөөд энэ нь хоол шингэх явцыг түргэсгэдэг байна. Бүлээн ус нь хэвлийн булчинг амрааж, өвдөлт багасгах тустай.

Мөн цаг хугацааны эрхээр арьс нь суларч, гундан, үрчлээс бий болж эхэлсэн эмэгтэйчүүд ч мөн ус уух хэрэгтэй. Бүлээн ус нь арьсыг чийгшүүлж, чангалан, хөгшрөх явцыг удаашруулах болно.