|

Эх малын 2.8 хувь төллөж төл бойжилт 99.9 хувьтай байна

Дархан-Уул аймагт энэ онд нийт 138.9 мян.толгой хээлтэгч мал төллөхөөс энэ сарын 15-ны байдлаар 3934 толгой мал төллөж, төллөлт 2,8 хувь, төл бойжилт 99,9 хувьтай байна.

Үүнд: Дархан сум 1093, Хонгор сум 398, Орхон сум 1849, Шарын гол сум 594 байгаа бол зүй бусаар 339 толгой том мал хорогджээ. Аймгийн Ус цаг уур, Орчны шинжилгээний албанаас энэ сарын 9-10-ны өдрүүдэд хээрийн цасны хэмжилтийг хийсэн дүнгээс үзэхэд цасны дундаж зузаан 6-22 см, хамгийн их зузаан 32-43 см, хунгарласан газраа 54 см, дундаж нягт 0,17-0,38 гр/см3 байна гэж тус албанаас аймгийн удирдах ажмилтны зөвлөгөөнд хийсэн мэдээлэлд дурдлаа. Сумдууд өвс, тэжээлийн аюулгүйн нөөц өвсөө мал бүхий өрхөд үнэлж тараах ажлыг зохион байгуулж байгаагаас Шарын гол сум 40 тн өвсөө бүрэн тараасан. Хонгор сум 16 тн, Орхон сум 4 тн өвс тараажээ.

Цаашид аймгийн нийт нутгаар цас нэмж орох, цасан шуурга шуурсан нөхцөлд мал бэлчээрлэхэд хүндрэл үүсч ялангуяа бог мал нэмэгдэл тэжээлд орох тул өвс, тэжээл шаардлагатай байгаа юм байна.

Б.Норовсамбуу