|

Банкууд 13 иргэнд орон сууцны ипотекийн зээл олгохоор болжээ

Дархан-Уул аймгийн хэмжээнд өнгөрсөн хоёрдугаар сард орон сууц шинээр худалдан авахыг хүссэн иргэдээс 583.3 сая төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл банкуудад ирснээс 13 иргэнд 583.3 сая төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэжээ.

Мөн энэ сарын нэгний байдлаар ипотекийн зээлийн үлдэгдэл өмнөх сараас 0.03 хувиар буюу 35.5 сая төгрөгөөр буурч, 3421 зээлдэгчийн 115.5 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй гарсан. Үүний 2862 зээлдэгчийн 101.9 тэрбум төгрөг буюу 88.2 хувийг найман хувийн хүүтэй ипотекийн зээл эзлэж байна.

Дахин санхүүжүүлж найман хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлсэн зээл 1.4 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй гарсан тухай аймгийн Стататистикийн хэлтсээс сар бүр гаргадаг мэдээнд дурджээ.

Б.Норовсамбуу