|

“Тэмүүлэл -2” бүлгийг шинээр нээхэд JCI Найрамдал салбар тусална

Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболд, JCI Найрамдал салбар байгууллагын 2016 оны ерөнхийлөгч Б.Хатанзориг нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав. Уг санамж бичгийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хамгаалж тэдэнд сурч боловсрох, эрүүл мэндийн болон нийгмийн тусламж дэмжлэг авах боломж олгож нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаарх эерэг хандлагыг төлөвшүүлэх зорилгоор байгуулжээ.

Үүнд: Дархан сумын долдугаар цэцэрлэгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн "Тэмүүлэл -2” бүлгийг шинээр нээхэд шаардлагатай багшлах боловсон хүчний бүтэц орон тоо, цалин хөлс, анги танхим, сэргээн заслын танхимын засварын холбогдох зардлын санхүүжилтийг хангаж өгөх ажлыг зохион байгуулах, JCI Найрамдал ТББ нь сургуулийн өмнөх насны хүүхдэд "Тусгай хэрэгцээт боловсрол” олгох сургалтын хөтөлбөрийг боловсруулан батлуулж хэрэгжүүлэх үйл ажиллагааны дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ талууд мэргэжлийн багш, туслах багшийг бэлтгэх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулах зэрэг ажлыг хийхээр төлөвлөжээ.

Б.Норовсамбуу