|

В.Путин Дэлхийн оюутны спортын өвлийн наадам үзэж сонирхоно

 

ОХУ-ын Красноярск хотноо энэ сарын 02-12-нд Дэлхийн оюутны спортын өвлийн XXIX Универсиад наадам болох гэж байна. Наадамд 50 орны 3000 гаруй тамирчин спортын 11 төрөлд 76 багц медалийн төлөө өрсөлдөнө.

"ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин маргааш эхлэх Универсиад наадмыг үзэж сонирхоно” гэж Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков сэтгүүлчдэд мэдээллээ. В.Путин өнөөдөр Спортын сайд Павел Колобковтой уулзаж ярилцах бөгөөд спортын ямар уралдаан тэмцээн үзэх нь тодорхой бус байна.

Манай улсаас цана, цанын орон зай баримжаалах, шорт трек, уран гулгалт, фристайл, уран гулгалт гэсэн спортын таван төрөлд 16 тамирчин, 6 дасгалжуулагч, албаны 4 нийт 26 хүний бүрэлдэхүүнтэй оролцоно. Монголын баг тамирчид анх 1991 оны Японы Саппоро хотноо болсон наадмаас эхлэн оролцож байсан түүхтэй. Түүнээс хойш Монголын оюутан тамирчид нийт 14 дэх удаагаа өвлийн Универсиад наадамд хүчээ сорьж байна. Энэ наадмаас эхлэн манай шигшээ баг анх удаагаа уран гулгалт, цанын орон зай баримжаалах спорт, фристайлын төрлүүдэд хүч сорин өрсөлдөнө.

М.Сугар-Эрдэнэ

 


* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу