|

Марш тактикийн тэмцээн амжилттай болж өндөрлөв

 
Монгол улсад Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 95 жилийн ой, Монгол цэргийн баярын өдрийг угтан манай аймагт үйл ажиллагаа явуулдаг Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд Цогцолбор спортын тэмцээн энэ сарын 9-15-ны өдрүүдэд боллоо. 10 дахь жилдээ зохиогдсон уг тэмцээний нэг төрөл болох Цэргийн үүрэгтнүүдийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгадаг Марш тактикийн тэмцээн энэ сарын 15-ны өдөр болж өндөрлөсөн. Марш тактикт ЦГ, ОБГ, ЗХ-ний 330 дугаар анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба зэрэг долоон байгууллагын 80 орчим тамирчид оролцж Зэвсэгт хүчний 330 дугаар анги тэргүүлж, ОБГ, ЗХ-ний 065 дугаар ангийн харьяа 322 дугаар салбар ангиуд удаалсан байна. 
7 хоногийн турш үргэлжилсэн Спортын цогцолбор тэмцээн буудлага, тухай өргөлт, сагсан бөмбөг, гар бөмбөг зэрэг 10 орчим төрлөөр явагдаж нийт 200 гаруй тамирчин оролцсон байна. Ерөнхий дүнгээр Зэвсэгт хүчний 330 дугаар анги цомын эзэн болсон бол хоёрдугаар байрыг Цагдаагийн газар, гуравдугаар байрыг Хорих 445 дугаар ангиуд тус тус эзэлж, өнөөдөр /2016.03.17/ Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойн баярын "ЦЭРГИЙН ЁСЛОЛЫН ЖАГСААЛ”-ын үеэр аймгийн удирдлагуудаас шагналаа гардан авлаа.