|

Монгол улсад Төмөрлөгийн Үйлдвэр үүсэн байгуулагдаж анхны ган хайлсан өдөрлөгийг зохион байгууллаа

1990 онд Монгол улсын болон Япон улсын засгийн газрын хэлэлцээрийн дагуу Дарханы Төмөрлөгийн Үйлдвэрийг бүтээн байгуулсан. 1993 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Дарханы Төмөрлөгийн Үйлдвэрт 25 тонны багтаамжтай цахилгаан нуман зууханд анхны ган хайлалтыг хийсэн байдаг. Энэхүү өдрийг тохиолдуулан Төмөрлөгийн Үйлдвэрийн технологи мэргэжлээр суралцаж байгаа нийт оюутнуудын дунд өөр хоорондоо танилцах, мэргэжлээрээ суралцах эрмэлзэлийг нь нэмэгдүүлэх зорилготой баярын үйл ажиллагааг 6 дахь жилдээ Мети IV ангийн хамт олон зохион байгууллаа.
1

Энэхүү өдөрлөгт "ДТҮ” ТӨХК-ийн Хөгжлийн бодлогын хэлтэсийн дарга Ж.Ганбаяр хүрэлцэн ирж "Төмөрлөгийн Үйлдвэрийн стратеги”-ийн талаар сонирхолтой илтгэл тавьж, оюутнуудын асуултанд хариулж үнэтэй зөвлөгөө өглөө.
2

Нийт оюутнуудын дунд хөгжөөнт тэмцээнүүдийг явуулсан.
3 4

4-р курсын ангийн хамт олны зүгээс элс шавран хэвэнд цутгах технологийг бусад оюутнууддаа танилцууллаа.
5

Төмөрлөгийн Үйлдвэрлэлийн Технологи мэргэжлээр суралцаж буй нийт оюутнууддаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Мети IV ангийн хамт олон