|

Могой 200 гаруй шүдтэй гэдгийг та мэдэх үү

 

Дэлхий дээр 3000 гаруй төрлийн могой байдаг бөгөед тэдний 375 нь хортой гэсэн судалгаа бий.Могойны хорт шүүрэлд маш олон төрлийн уургийн бүтэц байдаг бөгөөд могойд хатгуулсан даруйд хор нь маш хурдан тархдаг. Австралын Тайпан арлын ихэнх хортой могойнууд нэг хазалтаараа 100 гаруй хүн алах чадвартай байдаг бол кобра могой нь зааныг ч алж чадах хүчтэй байдаг гэнэ.

Могойны биеийн бүтэц их сонин. Хоёр урт уушиг, урт элэг, ходоод мөн жижиг гэдэстэй. Могой 200 гаруй шүдтэй. Гэхдээ шүднүүд нь нурууны хэсэгт байрласан байдаг учир олзоо зажилж биш мөлхөж байх хугацаандаа идэж боловсруулдаг байна. Идэх гэж буй зүйл нь хичнээн том байсан ч түүний хэмжээгээр амаа ангайж чаддаг чадвартай. Ихэнхи могой мэрэгч амьтнаар хооллодог. Зарим нь загас, мэлхий, сүүн тэжээлтэн амьтнаар хооллох нь бий. Харин кобра могой нь өөр төрлийн могойгоор хооллохыг илүүд үздэг ажээ.

Могойны хэл довтлоход зориулагдаагүй. Могойнд хамар гэж байдаггүй учир амьсгалтай холбоотой бүх мэдээллүүд түүний хэлэн дээр бий. Тиймээс үнэр мэдрэх, тухайн хохирогчийнхоо байрлалыг мэдэхийн тулд хэлээ гаргадаг байна.

Могой хүйтэн цустай амьтны тоонд багтдаг. Тиймээс түүний гадна дулаан түүний биеийн дулаан орчин тойрны дулаантай ижилхэн байдаг юм. Могой нь биеийнхээ дулааныг 30 градус хүртэл хадгалаж чаддаггүй учир наранд дулаацах дуртай гэнэ.

Хаан наж могой (Ophiophagus hannah) нь дэлхийн хамгийн урт хорт могой бөгөөд 5.6 м хүртэлх урттай байдаг. Энэхүү зүйл могой нь Зүүн Өмнөд Ази, Энэтхэгийн хэсгээр өргөн тархсан бөгөөд гол төлөв ой модтой нутагт амьдарна. Хаан наж могой нь наж могойнхон овогт багтах боловч наж могой биш, өөрөө тусдаа зүйл юм. Бусад наж могойноос шилэн дээрх толбоороо ялгагдана. Бусад наж могойноос биеэр том хаан наж могойн шилэн дээр нүд мэт толбо бус, харин нүд шиг хэлбэртэй толбо байдаг.

Хаан наж могойн зүйлийн латин нэршил болох Ophiophagus нь "могой идэгч" гэсэн утгатай бөгөөд энэ нь түүний питон зэрэг бусад могойгоор хооллодог байдлаас үүдэлтэй юм. Хаан наж могойн хор нь нейротоксин (тархинд нөлөөлөх хор) бөгөөд ганц хазалтаар хүнийг алахад хангалттай болно. Хаан наж могойд хатгуулсан хүмүүсийн нас баралтын хувь 75%-иас дээш байдаг байна.

М.Дэлгэр

 

* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу