|

“Toyota” болон "JAXA" хамтран сар судлах төхөөрөмж бүтээнэ

“Toyota” болон "JAXA" хамтран сар судлах төхөөрөмж бүтээнэ

 

Японы автомашин үйлдвэрлэгч "Toyota” компани болон тус улсын Сансар судлалын агентлаг /JAXA/ хамтран сар судлах төхөөрөмж бүтээхээр тохиролцсон байна.

"Энэхүү төхөөрөмжөөр сарны гадаргуу дээр 10 мянга гаруй километр зам туулахаар төлөвлөж байна" гэж "Toyota” болон Сансар судлалын агентлагийн төлөөлөгчид мэдэгджээ. 

Уг төхөөрөмж нь 6 метр урт, 5.2 метр өргөн, 3.8 метр өндөр байх ба хоёр хүн амьдрах боломжтой бүхээгтэй байх юм байна. Үүний зэрэгцээ "Toyota” компанийн ус төрөгчийн хөдөлгүүрийн технологийг суурилуулах аж.

"Toyota” компанийн дэд ерөнхийлөгч Шигэки Тераши хэлэхдээ, манай инженерүүдийн бүтээсэн төхөөрөмж саран дээр аялна хэмээн төсөөлөхөөр зүүд мэт санагдаж байна гэжээ.

Ташрамд дурдахад, 2030 оны эхний зургаан сард сарыг судлах олон улсын судалгааны ажил эхлэх юм. Үүнд Японы Сансар судлалын агентлаг, АНУ-ын "НАСА” болон Европын Сансар судлалын агентлагийн мэргэжилтнүүд оролцох ажээ.

* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу