|

"МУУ ААВ"... /Австрал Улс, Канберра хот, 2019.01.02./

"МУУ ААВ"... /Австрал Улс, Канберра хот, 2019.01.02./

 

Гэр бүлийн хүмүүжил – хүүхдийн хүмүүжил, ёс зүйн хариуцлага, хүний хөгжилд бодитой нөлөөлдөгийг алхам тутамдаа бид-"муу аав”ууд мэдэрч байна. "Муу аав” ба "баян аав” гэдэг номыг та бүхэн уншсан байх.

Та - хүүхдүүдийнхээ нүдэн дээр санаанд оромгүй баяжиж, тансаг хэрэглээг бий болгох нь хэр зөв бол оо.

Үдийн хоолоо аль нэг улс руу онгоцоор нисэн очиж хооллоод буцаад ирэх, машин техник төрөл бүрээр солих, хэд хэдэн эдлэн газартай болж, зөвшөөрөгдөөгүй газар болон усны эх үүсвэр дээр буух, муу зуршилын бүх эх үүсвэрийг баяжихын тулд ашиглаж, хийж байна. Энэ бүхэн өнөөгийн хүүхдүүдийн сэтгэлгээнд яаж бууж байгаа бол оо. Ийм л орчинд монголын хүүхдүүд өсөн бойжиж байна.

Монголын нийгэм маань хэдхэн хүний гай балчигаар дүр эсгэсэн ардчилал руу, анархи байдал руу гулсан орж байгааг бид хараад зүгээр суугаад байх уу? Яг энэ байдлаар нь үргэлжлүүлэх үү, аврах уу? Иргэний нийгмийн хөдөлгөөнүүдийн "муу аав”-ууд хэдэн жилийн өмнөөс гудамжинд гарч нийгмийн энэ байдлыг ил тод нээлттэй хэлсээр ирсэний үр дүнд монголын хувь заяа түшиж "шударга ёс”-ны салхи эргэж байгааг "сайн аав”-ууд мэдэрч байна уу... Гадна талаас ИНХ, ТББ-ууд, төрийн дотор талаас 5 УИХ-ын гишүүд тэмцэж эхэлж байгаа нь эрс өөрчлөлт тун ойрхон байгааг илэрхийлж байна. Муу аав би дэмжиж байгаа.

Энгийн хүний амьдралын хэрэглээг хангалттай амьдралын боломж гэж үзэх нэг хэсэг хүмүүс /”муу аав”-ууд/ бий.

Ахуй хэрэглээний 07 га газартай, жижиг оврын машинтай, өөрийн орон сууцтай, компьютертай, телевизортой, угаалгыг машинтай /зарим нь энэ боломжоо өөрөө олж аваагүй байдаг/ тоос сорогчтой, гал тогооны хэрэгсэлтэй, хөлдөөгчтэй энэ бүхэн богинохон хугацаанд амьдрах хүний хэрэгцээнд бүрэн боломж юм. Үүнээс илүү танд юу хэрэгтэй юм бэ?

Мөхөс би инженер, хуул эрх зүйн болон цэргийн хэргийн мэргэжилтэн, улс төрч хүн. Гоё сайхан уянгалаг шүлэг найраглал бичиж үзээгүй нэгэн. Нэг өдөр хүүхдүүддээ хэрхэн тусалж дэмжиж байснаа 4 мөрт, үгээр илэрхийлэхийг хүсэн энэхүү "Муу аав” мөртийг чадан ядан хэлхэж, холболоо. 4 мөрт, шүлгийн стандарт, дүрэм, журмыг зөрчсөн байж мэдэх юм. Муу аавуудын жишээ би учраас олон түмэнтэй санал бодлоо хуваалцахаар шийдлээ. Бурхан намайг өршөө!


 

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2255380971446761&id=1710975905887273