|

Брунейд хулгай хийсэн хүний гар, хөлийг тайрах хууль мөрдөгдөж эхэллээ

 

Зүүн өмнөд Азийн жижиг улс болох Брунейд хулгай хийвэл гараа тайруулах шариатын хууль өнөөдрөөс хэрэгжиж эхлээд байна. Тус улсад эхний удаад хулгай хийвэл баруун гар, хоёр дахиа хулгай хийвэл зүүн хөлөө тайруулах юм байна. Ингэхдээ дөрвөн мусульман хүний мэдүүлгээр тухайн хүнийг буруутайд тооцох аж. 420 гаруй мянган хүн амтай энэ улсад ижил хүйстэнтэйгээ бэлгийн харилцаанд орвол чулуугаар цохиж хороох цаазын ялтай болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. НҮБ-ын зүгээс эдгээр заалтуудыг яаралтай хасахыг шаардаж байгаа бол дэлхийн алдартнууд Брунейн султаны мэдлийн компаниудын зочид буудлуудын эсрэг бойкот хийж, тэдгээрээр үйлчлүүлэхгүй байхыг уриалж байна. 

А.Мишээл

Эх сурвалж: BBC