|

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол цэргийн нэгдсэн холбооны тэргүүнээр сонгогдлоо

Төрийн ордонд Монгол цэргийн нэгдсэн холбооны анхдугаар Их хурал зохион байгуулагдлаа. Тус хуралд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал, ЗХЖШ, ХХЕГ, ЦЕГ-ын удирдлагууд болон бэлтгэл офицерууд зэрэг нийт 950 гаруй төлөөлөгч оролцлоо. 

Хурлын үеэр төлөөлөгчид 100 хувийн саналаар Монгол цэргийн нэгдсэн холбооны тэргүүнээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг сонголоо. Монгол цэргийн нэгдсэн холбоо нь бүтэц зохион байгуулалтын хувьд Удирдах зөвлөлийн 31 гишүүн, Хяналтын зөвлөлийн таван гишүүнээс бүрддэг. Мөн их хурлаа зургаан жилд нэг удаа зохион байгуулдаг бөгөөд ээлжит бус хурлаа холбооны тэргүүний шийдвэрээр хуралдуудаг аж. 

Холбооны зорилго нь залуусд эх оронч үзлийг төлөвшүүлэх, үзэл баримтлалыг боловсронгуй болгох, түүнийг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох чиглэлээр Монгол Улсын төр, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах, үүнд нь дэмжлэг үзүүлдэг аж.