|

БНСУ-ын визний хариу 70 хоногийн дараа гарч буйг монгол иргэн шүүмжилж, Хөх ордонд мэдэгджээ

 

 

БНСУ-ын Хөх ордны цахим сайтын иргэдийн санал хүсэлт хүлээн авах хэсэгт монгол иргэн ханджээ. Тодруулбал, Монгол дахь БНСУ-ын элчин сайдын яамны талаар гомдол мэдүүлсэн байна.

Тэрбээр Солонгос руу виз мэдүүлж байгаа Монгол Улсын иргэд хариугаа 3 сар буюу 70 хоногийн дараа авч байгааг дурдаж, энэ асуудлыг шийдэж өгөхийг хүсчээ. Мөн Өмнөд Солонгос руу виз мэдүүлж, 70 хоног хариугаа хүлээх хугацаанд гадаад паспортгүй тул өөр улс руу явах боломжгүй болсон талаар ч дурдсан аж. Бусад оронд ийм тогтолцоо байхгүй бөгөөд энэ асуудлыг хурдан шийдүүлэх хүсэлтэй байгаагаа БНСУ-ын Хөх ордны албан ёсны цахим сайтад уламжилжээ.

Хэрэв иргэдээс ирсэн саналыг 200 мянга гаруй хүн дэмжвэл уг асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэдэг тухай БНСУ дахь "МҮОНРТ”-ийн сурвалжлагч Э.Ижилболд сошиал хуудастаа онцолжээ.

Э.Намуун

 


* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу