|

УИХ-ын гишүүн Г.Солтан, Л.Энхболд, Д.Дамба-Очир нарын хэрэг шүүхэд шилжихэд бэлэн болжээ

ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий аж ахуй нэгжээр дамжуулан зээл авсан УИХ-ын таван гишүүнийг яллагдагчаар татсан билээ.

Тэгвэл АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж, одоогоор УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд нарын хэргийг шүүхэд шилжүүлэхээр прокурорын хяналтад өгчээ.

УИХ-ын гишүүн Г.Солтан нь малын тэжээлийн үйлдвэрлэл эрхлэхээр төсөл бичиж, өөрийн хамаарал бүхий "Монгол шаазан” ХК-д 950 сая төгрөгийн санхүүжилт авсан байдаг. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир "Сафир стоун” компанидаа 1.2 тэрбум төгрөгийн зээл авахдаа барьцаагүйгээр олгохыг хүсээд, аливаа эрсдлийг гишүүний хувиар хариуцахаа мэдэгдсэн. Харин УИХ-ын гишүүн Л.Энхболдын хувьд бусдад төлөх өрөө барагдуулах зорилгоор "Х” тайлантай компанийн нэр дээр төсөл бичиж, "Хасговь транс” хувьцаат компанидаа 950 сая төгрөгийн зээл авсан нь тогтоогдсон билээ.

Ийнхүү дээрх гурван гишүүний хэргийг шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэхээр прокурорын хяналтад хүргүүлсэн байна. Харин УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг, УИХ-ын гишүүн Б.Ундармаа нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй байгаабололтой. Эдгээрээс гадна ЖДҮ-гийн зээлд холбогдсон бусад төрийн өндөр албан тушаалтнуудын хэргийг ч АТГ, ЦЕГ-ын 22 мөрдөгчтэй ажлын хэсэг үргэлжлүүлэн шалгаж байна. Тэд 5-6 сарын хугацаанд 200 гаруй төслийн зээл санхүүг шалгаж, эхнээсээ үр дүнд хүрч эхэлсэн нь энэ юм.

ЖДҮХС-ТАЙ ХОЛБОГДСОН ЗАРИМ АЛБАН ТУШААЛТНЫ ХЭРГИЙГ ХААЖЭЭ

Мөн ажлын хэсгээс зарим албан тушаалтантай холбоотойгоор шалгагдаж байсан ЖДҮХС-гийн хэргийг хаажээ. Эдгээр нь гэмт хэргийн шинжтэй бус, шууд болон шууд бус хамаарал бүхий этгээд биш, зээл авсан хүмүүс нь ЖДҮ эрхлэгчид байсан байна. Түүнчлэн санхүүжилтээ зориулалтын дагуу ашиглаж, үйл ажиллагаагаа хэвийн явуулж байжээ. Энэ ангилалд багтаж, хэрэг нь хаагдсан компаниудын нэрсийг хүргэе.

  • "Ричнес инвестмент” ХХК,
  • "Өлзий дэн” ХХК,
  • "ЖГБ” ХХК,
  • "Хараат хайрхан уул” ХХК,
  • "Баруун зүүн эх” сувилал,
  • "Өсөх буудай”ХХК,
  • "Цант алтай” ХХК,
  • "Монгол буйдан”,
  • "Нүүдэлчин арго ферм”,
  • "Марал буян” групп багтаж байна.

Түүнчлэн иргэн Л.Оюун-Эрдэнэтэй холбогдох компани,

  • "Өндөр бадрах” ХХК,
  • "Дархан-Эрдэнэ” мах комбинат,
  • "Цаст согоот”,
  • "Эс би би эй”,
  • "Солар хаус”,
  • "Бүрэн луу”
  • "Баруун загвар”,
  • "Ширээт онон”,
  • "Арвай хүрд”,
  • "Kэй өү эм жи эл”,
  • "Саруулхангай” зэрэг компаниудын ЖДҮХС-гаас авсан зээл нь гэмт хэргийн шинжгүй байжээ.

Гэхдээ эдгээр хэргүүдийг хаасан ч гэрээний зөрчилтэй холбоотой асуудал үүссэн. Энэ зөрчлийг ЖДҮХС өөрийн үйл ажиллагааны хүрээнд арилгах арга хэмжээ авна. Мөн эдгээр компаниудтай холбогдсон албан тушаалтнууд нь гэмт хэрэг хийгээгүй ч ёс зүйн хувьд хариуцлага хүлээх нь зүйтэй хэмээн ажлын хэсэг үзсэн байна.

15 ИРГЭН, ААН-ИЙГ ЗЭЭЛИЙГ АСУУДАЛГҮЙ ГЭЖ ҮЗЭВ

Түүнчлэн ажлын хэсгийхэн жинхэнэ "ЖДҮ"-чин, албан тушаалтны ЖДҮ гэдгийг ялгаж салган шийдэж эхэлжээ. Жинхэнэ ЖДҮ-чин гэдэг нь батлагдаж, хууль, дүрэм журмын дагуу зээл авсан, хэн нэгэн албан тушаалтны давуу байдлын нөлөөллийг ашиглаагүй, зориулалтын дагуу зарцуулсан иргэн аж ахуйн нэгжүүдийг асуудалгүй болохыг нь тогтоож мөн хэргүүдийг хаасан.

Үүнд иргэн Ц.Оюунчимэг, Г.Цэрэннадмид, Ц.Пүрэвсүрэн, Ж.Баяр, Д.Отгонтуяа, Х.Батбаяр, А.Төгөлдөр нар болон "Алтан нуга даваа” хоршоо, "Ганга нар трейд” ХХК, ЦЕТ ХХК, "Жигүүрт хөсөг” ХХК, "Завхан буурал” хоршоо, "Тэнгэрийн соёмбо” ХХК, "Соёмбо капитал” ХХК, "Органик хүнс трейд” ХХК багтсан байна. Эдгээр иргэн болон аж ахуйн нэгж нь 10 саяас 350 сая хүртэлх төгрөгийн зээл авсан байжээ. Хууль зөрчсөн, зөрчөөгүйг ялгаж салгасан ийм жагсаалт цаашид үргэлжлэн гарах юм байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

 


* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу