|

Намуудын санхүүжилтийг ил болгохгүйгээр төрийн авлигаас салж чадах уу?

Улс төрийн намын санхүүжит гэхээр "Маньд ямар хамаатайв” гээд хойш суудаг цаг өнгөрч. Тэр нэг "юм” нь ил гарч өгдөггүй, гарт баригддаггүй, нийтэд мэдээлэгддэггүй, нууц далд, ханцуй дотроо наймаалцах маягаар явж ирсний гайгаар өнөөдрийн энэ ЖДҮ гэмт хэрэг, 60 тэрбум, цаашлаад "Стандарт” банкны өр гэх мэтийн гэмт хэргийн чанартай зүйлүүд гарч ирээд байгаа юм шүү дээ. Тэгээд хохирол нь хэн дээр буух вэ? Нөгөө татвар төлөгчдийн мөнгөнөөс төлөгдөж таарна.

"Эрдэнэт” үйлдвэрийн 40 сая ам.долларын өрийг хаанаас төлбсөн бэ? Үйлдвэрийн өөрийн Эрсдлийн сангаас. Ямар нэг давагдашгүй хүчин зүйл, гамшигт нөхцөл байдлын үед хэрэглэнэ гэж Эрсдийн санг байгуулдаг байх. Тэгвэл тэр ч гэсэн татвар төлөгчийн мөнгө. Эрдэнэт үйлдвэр чинь өөрөө Монголын хамгийн том татвар төлөгч юм байгаа биз дээ. Улсын төсөвт татвараар төвлөрүүлэх, нийтийн эрх ашгийн төлөө зарцуулагдах ёстой байсан орлогоосоо "Жаст”-ын өрийг төлсөн хэрэг.

Яагаад "Жаст” биш, "Эрдэнэт” төлөх ёстой болсон талаар өмнө нь одон удаа нуршсан учраас давтаад яах вэ. Харин үйлдвэрийг өрөнд оруулсан этгээдийг олж шийтгэхийн оронд өр төлсөн одоогийн удирдлагуудыг буруутгах нь зүйд үл хийцэх юм. Ядаж л нийтээрээ, дээр доргүй хуулийн дор амьдраад сурчихмаар байна. Шүүхийн шийдвэрийг хэн ч давахгүй гэдэгтэй л эвлэрчих. Тэр тусмаа манай дотоодын шүүх ч биш, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй шүүх эцсийн шийдвэрээ гаргасан учраас.  

Баасан гаригт энэ талаар мэдээлэл хийсэн Ө.Энхтүвшин сайд "Хуулийн байгууллагын ажиллагаа хэтэрхий удаан байна. Шүүх хурал маш олон удаа хойшиллоо. Одоо дотооддоо үйлдвэрийг өрөнд оруулсан гэмт хэрэгтнүүдээ олж хариуцлага тооцьё, үйлдвэрийг хохиролгүй болгоё” гэсэн. Шүүх хурал олон удаа хойшилж байгаад ч гэсэн тодорхой учир шалтгаан байх ёстой. Нэг хүн идэж уусан бол аль хэдийн ачигдчих хугацаа боллоо. Намааараа идэж уучихаад (тодорхой албан тушаалтнууд оролцсон учраас) хойшлуулаад байгаа юм биш үү? гэдэг олон нийтийн хардлага, бухимдал ч гэсэн ор үндэсгүй юм биш. Энэ бол логик.

Одоо ч гэсэн Л.Оюун-Эрдэнэ нарын үйлдвэр дээр тогтоосон онц дэглэмийг зогсоож, үйлдвэрийн үйл ажиллагааг хууль журмын дагуу явуулдаг юм руу орохгүй бол "Нийтлэг үйлчилдэг хууль тогтоомжийг хэрэглэхгүйгээр Засгийн газар дангаараа шийдэж үйл ажиллагааг нь удирдана” гэчихсэн ийм эрх зүйн зохицуулаттай (онц дэглэм тогтоосон хуулийн зохицуулалт нь энэ) байгаа нөхцөлд ямар ч дур зорго явахыг таах аргагүй. Ялангуяа удахгүй сонгуулийн жил гарах гэж байгаа энэ нөхцөлд. Дахиад нөгөө бэлэн мөнгө тараалт, саналын худалдан авалт руу үйлдвэрийн ашиг орлого "элсэнд асгасан ус” шиг шургачих магадлалтай.

Өнгөрөгч долоо хоногт "Шилэн нам-Авилгын эсрэг түншлэл” ТББ-аас "Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдал” хэлэлцүүлгийг судлаачид болон сэтгүүлчдийн дунд явуулсан. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар улс төрийн намууд сонгуульд авсан саналын тоо болон УИХ-д сонгогдсон гишүүдийнхээ тоогоор төсвөөс санхүүжилт авдаг юм байна. Гэсэн хэдий ч энэ хүрээндээ хүртэл тайлан тооцоогоо гаргаж гишүүддээ мэдээлдэггүй. Тайлангаа үзүүлээч гэж хэлсэн гишүүд нь өөрсдөө ад шоо үзэгдэхдээ тулдаг, дарамт шахалтад ордог тухай ярьж байна.

Саяхан УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "Цензургүй яриа” нэвтрүүлэгт орохдоо "МАК” компани манай намын сонгуульд хоёр тэрбум төгрөг хандивласан” гэж ярьсан. Сонгууль болгоноор хоёр тэрбум төгрөг хандивлаад байвал 30 байтугай 300 лицензтэй болохгүй яах юм, энэ компани. Нэг компаниас ийм хэмжээний мөнгө хандивт авч байгаа нам нийтээр нь санал худалдаж авахаас өөр ямар ажил хийх вэ?

Уг нь сонгуулийн тухай хуульд иргэд, аж ахуйн нэгжээс авах хандивын хэмжээг хязгаарлаад өгчихсөн. Иргэнээс нэг сая хүртэл, аж ахуйн нэгжээс таван сая хүртэл төгрөгийн хандив авна аа гээд. Гэтэл энэ мөнгийг 400 дахин нугалсан мөнгийг нэг компаниас авчихаад "Аа, чи муу яасан их лицензтэй юм, хураана аа” гээд байгаа намын дарга, нэр дэвшигч хоёрын яг хэн нь "хулгайч” юм бэ гэдэг ч бас эргэлзээтэй болоод явчихна.

Хэдэн жилийн өмнө МАХН-ын нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба гэж залуу намдаа 500 сая төгрөгийн хандив авч байгаад үйлдэл дээрээ баригдаж, шүүхээр шийтгэгдсэн. Харин энэ мөнгийг "аваад ир ээ” гээд явуулсан намын дарга нь ямар ч хариуцлага хүлээлгүй өнгөрсөн. Ийм хуультай байхад бид улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох, төрийг авлигаас салах тухай мөрөөдөөд ч хэрэггүй нь тодорхой...

Үргэлжлэл бий.

Б.Заяа


Jamesbrilk

My name is Pete and I want to share a proven system with you that makes me money while I sleep! This system allows you to TRY the whole thing for F R E E for a whole 30 days! That's right, you can finally change your future without giving up any sensitive information in advance! I signed up myself just a while ago and I'm already making a nice profit.

In short, this is probably the BEST THING THAT EVER HAPPENED TO YOU IF YOU TAKE ACTION NOW!!!

If you're interested in knowing more about this system, go to http://globalviralmarketing.com/?ref=qkgWOPkN5RoC1NWh and try it out. Again, it’s FREE!

You can thank me later

/Pete

Francesattedge

Hi! darkhannews.mn

We put up of the sale

Sending your message through the feedback form which can be found on the sites in the Communication partition. Contact form are filled in by our application and the captcha is solved. The advantage of this method is that messages sent through feedback forms are whitelisted. This method raise the probability that your message will be open. Mailing is done in the same way as you received this message.
Your commercial offer will be open by millions of site administrators and those who have access to the sites!

The cost of sending 1 million messages is $ 49 instead of $ 99. (you can select any country or country domain)
All USA - (10 million messages sent) - $399 instead of $699
All Europe (7 million messages sent)- $ 299 instead of $599
All sites in the world (25 million messages sent) - $499 instead of $999


Discounts are valid until May 15.
Feedback and warranty!
Delivery report!
In the process of sending messages we don't break the rules GDRP.

This message is automatically generated to use our contacts for communication.



Contact us.
Telegram - @FeedbackFormEU
Skype – FeedbackForm2019
Email - FeedbackForm@make-success.com
WhatsApp - +44 7598 509161
http://bit.ly/2JMxlii

Sorry to bother you.