|

БНАСАУ Вьетнам дахь Элчин сайдаа солихоор төлөвлөж байна

 

БНАСАУ-ын эрх баригчид Вьетнам дахь Элчин сайдаа солихоор төлөвлөж байгаа тухай олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдэгдсэнийг "Yonhap” агентлаг иш татан мэдээлэв. АНУ, БНАСАУ-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалт үр дүнгүй өндөрлөснөөс хойш хоёр сарын дараа эрх баригчид ийм шийдвэр гаргахаар төлөвлөж байна.

"Yonhap” агентлагийн мэдээлснээр, БНАСАУ-ын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн Ким Мён Иль БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхиньтай үдэлтийн уулзалт хийсэн байна. Уулзалтын үеэр талууд хоёр улсын 70 жилийн түүхэн найрсаг харилцааны асуудлыг хэлэлцжээ.

Ким Мён Илийн цаашид хэрхэх талаар болон түүний албан тушаалыг хэн хашихаар болсон нь одоогоор тодорхойгүй байна. Вьетнам дахь Элчин сайдын албан тушаалыг Ким Мён Иль 2015 оны 8 дугаар сараас хашиж эхэлсэн байна. 

АНУ, БНАСАУ-ын удирдагчдын хоёр дахь дээд хэмжээний уулзалт Вьетнамын Ханой хотод өнгөрсөн 2 дугаар сарын 27-29-нд болсон билээ. Уулзалтын дүнд талууд зөвшилцөлд хүрч чадаагүй юм.