|

Үхэр чихрийн амт мэддэггүй буюу Гадил жимс

Монгол улсад 1970-аас оноос Вьетнамаас хатаасан гадил жимс импортоор орж ирдэг болсон бөгөөд олдоц нь тийм ч элбэг биш байв. Харин ориг жимсээрээ байхыг нь бид идэх нь байтугай бодитоор хараагүй билээ.

1989 оны намар 10 сард Москва хотын Кропоткины Метроны станцаас (Станция метро кропоткинская) гараад иртэл урьд нь зургийг нь харж байснаас идэж үзээгүй хальстай Банан буюу гадил жимс дүрээрээ байж байдаг байгаа. Хоёр Орос авгай картонон хайрцагтай гадил зарж байна. Би 2 кг гадил аваад зочид буудал руугаа зүглэв. Өрөөндөө орж нөгөө гоё жимсээ хальслаад л үнхэв. Би уг жимсний ер бусын амтыг мэдэрч таашаал авна гэдэгтэй бүрэн итгэлтэй байв.

Гэтэл юу болсон гэж бодно оо. Элсэн чихэртэй нухсан төмс идэж орхих нь тэр. Би ч бараг л пүү паа болох шахав. Миний урам хугарч ямар хогийн сав руу хийлтэй биш, буудлын үйлчлэгч эмэгтэй, жижүүр, өрөөний цэвэрлэгээ хийдэг үйлчлэгч нарт хоёр хоёроор нь тарааж өгвөл тэд намайг Арабын Шейх шиг л хүндлэн харьцах болов.

Хатаасан гадил нь бол харин хачин гоё амттай санагддаг байж дээ.

а. Хатаасан гадил, б. Гадил жимс