|

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг шинэчлэх 120 сая долларын санхүүжилтийг шийдлээ

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг шинэчлэх 120 сая долларын санхүүжилтийг шийдлээ

 

Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт хөгжлийн банк хоорондын "Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-т Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Европын сэргээн босголт хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ирина Кравченко нар гарын үсэг зурлаа.

Хэлэлцээрийн үр дүнд манай улсын Засгийн газарт Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас 300 сая ам.долларын зээлийн санхүүжилтийг зам тээвэр, дэд бүтцийн салбарт төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд олгож байгаа аж. Тиймээс эхний ээлжид Улаанбаатар-Дарханы чиглэлд нэмэлт хоёр эгнээ авто зам шинээр барих төслийг санхүүжүүлэхээр болсон байна.

 

Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэхдээ "Европын сэргээн босголт хөгжлийн банк нь өнгөрсөн хугацаанд манай улсын хувийн хэвшлийн салбарт 1.7 орчим тэрбум ам.долларын төсөл хэрэгжүүлсэн байдаг. Харин өнөөдрөөс Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллах ажлыг эхлүүлж байна. Тухайн банкнаас орж ирж байгаа 300 сая ам.долларын зээлийн санхүүжилтийн 120 сая ам.доллараар нь Улаанбаатар-Дархан чиглэлийн хоёр эгнээ замыг санхүүжүүлэхээр болсон. Энэхүү санхүүжилтийг маш богино хугацаанд шийдвэрлэж өгсөн Европын сэргээн босголт хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ирина Кравченкод талархсанаа илэрхийлмээр байна” гэв.

Мөн Европын сэргээн босголт хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ирина Кравченко хэлэхдээ"Европын сэргээн босголт хөгжлийн банк нь Монгол Улсад 2006 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Монгол Улсад нийтдээ 1.6 тэрбум еврогийн урт хугацааны шууд хөрөнгө оруулалт болон зээлийн санхүүжилтийг уул уурхайн бэлтгэн нийлүүлэлт, сэргээгдэх эрчим хүч, хүнсний үйлдвэрлэл, аж үйлдвэр, ноолуур, жижиглэнгийн худалдаа, банк санхүүгийн болон бусад үйлдвэрлэл үйлчилгээний салбарын нийт 102 төслийг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулаад байна. Үүн дээр нэмж, Улаанбаатар-Дархан чиглэлийн замын ажилд хөрөнгө оруулж гарын үсэг зурлаа. Энэ нь Европын сэргээн босголт хөгжлийн банк Монголын засгийн газар хоорондын хамтын ажиллагааны эхлэл боллоо гэж үзэж байна. Цаашид зөвхөн эдийн засгийн хөгжлийг дэмжих бус, Монголын ард түмний амьдралыг дээшлүүлэхэд маш том хувь нэмэр оруулна гэж бодож байна” хэмээн ярилаа.

* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу