|

Хилээ нээж, хүмүүнлэгийн тусламжийг нэвтрүүлэхийг уриалжээ

Хилээ нээж, хүмүүнлэгийн тусламжийг нэвтрүүлэхийг уриалжээ

 

БОГОТА. /TASS/. Хилээ нээж, нутаг дэвсгэртээ хүмүүнлэгийн тусламж нэвтрүүлэхийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурод уриалжээ.  

"АНУ болон Колумби улсын эрх баригчид Венесуэльчүүдэд хамгийн сайхан ирээдүйг хүсэж байна. Венесуэлийн ард түмэнд туслахын тулд бид улс төрийн болон эдийн засгийн бүхий л нөөц боломжоо ашигласаар байх болно” хэмээн М.Помпео хэлсэн байна. 

Венесуэл улс сүүлийн жилүүдэд гипер инфляци, үндэсний валютын ханш уналт, үндсэн хэрэгцээний бараа бүтээгдэхүүн, эм тарианы хомсдол дагуулсан нийгэм эдийн засгийн хүнд хямралыг даван туулж байгаа юм.

Венесуэлийн сөрөг хүчин өнгөрсөн 2 дугаар сарын 23-нд Колумби болон Бразил улстай залгаа хилээр дамжуулан АНУ болон бусад улсаас олгосон хүмүүнлэгийн тусламжийг нэвтрүүлэхийг оролдсон юм. Гэвч Венесуэлийн Үндэсний гвардын цэргүүд болон цагдаа нар хүмүүнлэгийн тусламжийн ачаа барааг нэвтрүүлээгүй бөгөөд эмх замбараагүй байдал үүссэний улмаас хэд хэдэн ачааны тэргүүд шатаж хэдэн зуун хүн бэртсэн юм. 


* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу