|

ХҮНИЙ ИТГЭЛИЙГ ОЛЖ, СЭТГЭЛИЙГ ТАТАХ СЭТГЭЛ ЗҮЙН НУУЦААС

ХҮНИЙ ИТГЭЛИЙГ ОЛЖ, СЭТГЭЛИЙГ ТАТАХ СЭТГЭЛ ЗҮЙН НУУЦААС

 

Итгэл бол олж авахад төвөгтэй зүйл юм. Бидний тархи хэн нэгэнд итгэх эсэхээ 1 секундээс богино хугацаанд шийддэг байна. Гэвч энэ нь зөв байдаг байсан бол гэр бүл салалт, найз нөхөрлөл сүйдэх, хууран мэхлэлт үгүй байхсан билээ. Тиймээс хүмүүс түргэн хугацаанд уулзаад өнгөрсөн хэн нэгэнд тэр бүр итгэдэггүй. Гэвч та хэн нэгнээс энэ талаар өндөр үнэлгээ авмаар байвал хэдэн арга зааж өгч болох юм.

1.Тэдэнтэй адилхан хэв маягтай гэж харуулах
Та юмс үзэгдлийн харилцан шүтэлцээний талаарх онолыг өмнө сонсож байсан уу? Энэ нь мөн хүмүүсийн зан байдал дээр ч илэрдэг. Тухайлбал өөртөөгөө адилхан хүнд татагдах зүй тогтол гэж бий. Хүмүүс өөртөө нь адилхан хүмүүсийг онцгойлон туслан дэмжиж, нөхөрлөх дуртай байдаг байх нь.Хэрэв хэзээ нэгэн өдөр хэн нэгний туслалцаа, анхаарал халамжийг татах хэрэгцээ гарвал түүнд түүний өөрийнх нь эерэг зан чанарыг харуул, ингэж чадвал та тийм хэмжээний хайрыг эргүүлж хүртэх болно.

2.Кофегоо асга /алдаа гарга/
Энэ зөвлөгөө хачирхалтай санагдаж магадгүй. Яагаад бид анхны сэтгэгдлийг алдаа гаргаж төрүүлэх ёстой гэж? Гэвч олон судалгаа "биднийг эмзэглүүлэх бага зэргийн алдаа нь” бусдад итгэл үнэмшил төрүүлэх, сэтгэл татам байдлыг бий болгодог гэж үзжээ.
Гэхдээ үүнийг хэрэгжүүлэхэд 2 онцгой хүчин зүйл бийг санах хэрэгтэй. Муухан хошигнол ярих, үзгээ унагах үед таалагдах ёстой хүн тань таны өндөр ур чадвар, итгэл үнэмшлийн талаар бусдаас сонссон байх ёстой. Мөн таныг зүгээр эсэхийг асуух хүртэл нь хэцүү байдалд байгаа мэт аяглах хэрэгтэй.
Сэтгэл зүйчид хүний итгэлийг олж авахдаа кофегоо алдаж асгаад " Би хэзээ ч гараараа сайн юм барьж чаддаггүй, мэс заслын эмч нар ч бас тийм байх” гэж хошигнодог байна.

3.Уучлал гуйж байх
Өөр нэгэн үр нөлөөтэй боловч итгэлийг бий болгодог мартагдсан арга бол "Намайг уучлаарай” гэж хэлэх юм. Гэхдээ та өөрийн буруугүй асуудал дээр уучлал гуйхад энэ нь үр дүнгээ өгнө гэж судлаачид хэлж байна. Тухайлбал " Бороо орсонд намайг уучлаарай хонгор минь” гэж найздаа хэлж болох юм. Энэ нь гунигтай зүйл тохиолдсон хэн нэгний зовлон жаргалыг хуваалцаж буй мэт сэтгэгдэл төрүүлдэг байх нь. Тэднийг ойлгож харуусч байгаагаа харуулж чадвал танд итгэх итгэл нь нэмэгдэх болно.

4.Сармагчны үйлдлийг дуурайх
Үгүй шүү, энэ нь таныг олон тооны гадил жимс идэх, модонд авирах, үсчих талаар хэлээгүй юм. Энэ нь түүний нүүрний хувирал, ярианы хэв маяг, зан байдал, биеийн хэлийг дуурайх тухай ойлголт юм. Үүнийг толины тусгалын арга барил гэх бөгөөд үнэхээр үр дүнтэй шүү.
Энэ аргыг ашигласан зоогийн газрын зөөгчид илүү их цайны мөнгө олдог. Эрчүүд эмэгтэйчүүдийн аман болон биеийн хэл зан байдлыг тусгаж дуурайгаад маш амжилттай болзож чадсан.
Хэрэв та энэ аргыг ашиглахаар шийдсэн бол зөвхөн эерэг зөв хэв маягийг дуурайхыг хүсье. Үгүй бол эсрэгээрээ байх болно амлая.

5.Нууцаа ярих
Нууцаа дэлгэж ярих нь гайхалтай үр дүнтэй аргуудын нэг юм. Амьдралынхаа нууцаас ярьж байх үеийн мэдрэмжээ санаж байна уу дуу хоолой чинь нухацтай болж, чичирхийлж, нуруугаа шөргөөж байсан уу? Хэн нэгэнд өөрийн нууцыг дэлгэхэд бусад хүмүүсээс чамд итгэх итгэл нэмэгдэж харилцан нууцаа хуваалцдаг байна.

6.Итгэл олох ярианы хурд дээр тохируул
Мэргэжилтнүүд ярианы хурдаа зөв тохируулах нь түншийнхээ анхаарлыг татаж, итгэлийг олох боломжтой гэж баталж байна. Ярианы сэдэл бүр өөрийн гэсэн хэмнэлтэй байдаг. Жишээлбэл: түргэн хэмнэлтэй ярих нь яаралтай, сэтгэл хөдөлгөх, хүсэл эрмэлзэл төрүүлэхээр байдаг бол удаан хэмнэл нь төвлөрөх, нухацтай бодох, шинэ санаа танилцуулахад тохиромжтой юм.

7.Зөөлөн хүрэлцэж харилцаа тогтоох
Энгийн зөөлөн хүрэх мэдрэмж нь итгэлийг олж авах нэгэн хүчтэй арга хэрэгсэл юм.
Туршилтаар нэгэн сэтгэл татам залуу гудамжинд явах залуу бүсгүйчүүдээс утасны дугаараа өгөхийг хүсжээ. Ингэхдээ заримд нь зөөлөн хүрсэн байна. Зөөлөн хүрсэн бүсгүйчүүдийн 19% нь дугаараа өгсөн бол хүрэхгүйгээр гуйсан эмэгтэйчүүдийн 10% нь дугаараа бичиж өгчээ.
Энэ аргыг ашиглахдаа ёс суртахууны хэм хэмжээ, нийгмийн сэтгэл зүйг тооцох нь зүйтэй. Хэрэв та онцлог байдлыг судлахгүйгээр энэ аргыг хэрэглэвэл хувийн хязгаарыг давж буруутгагдах магадлалтайг анхаарна уу!

8.Бүгдийг түүний төлөө хийж байгаа мэт сэтгэгдэл төрүүл
Өөрийн дотоод үзэл бодол /өөрийгөө дээдлэх үзэл эго/гоо дарж хүний итгэлийг олох нь хамгийн хүнд арга билээ. Ингэхийн тулд нөгөө хүнээ сайтар сонсох, нухацтай асуулт асуух, харилцан ярилцах, биеийн хэл хөдлөлөө үзүүлэх, сонирхож буйгаа илэрхийлэх шаардлагатай болно. Түүний түүх, нууцыг яриулж чадсанаар түүнд танд итгэх л үлдлээ.