|

Оросуудын дунд Сталиний нэр хүнд огцом өсжээ

Зөвлөлт Холбоот Улсыг хатуу гараар захирч байсан Иосиф Сталиний нэр хүнд энэ онд Оросуудын дунд огцом өссөнийг сүүлийн үеийн судалгааны дүн харуулжээ.

Хараат бус Левада төвийн өчигдөр нийтлэгдсэн судалгааны тайланд өгүүлснээр оросуудын 70 хувь нь дарангуйлагчийг улс орныхоо амьдралд эерэг нөлөө үзүүлсэн гэж үзсэн байна.

Харьцуулбал ийм үзэлтэй хүмүүсийн хэмжээ 2016 онд 54 хувь байсан юм. Судалгаанд оролцогчдын ердөө 19 хувь нь Сталинийг улс орных нь түүхэнд сөрөг нөлөө үзүүлсэн гэж хариулжээ. 2016 онд энэ хэмжээ 30 хувьтай байсан юм.

Энэ үр дүн нь 2001 оноос хойш Левада төвийн явуулж ирсэн судалгааны түүхэнд Сталиний үнэлэмж хамгийн өндөр гарсан тохиолдол гэнэ.

Левада бол ОХУ-д үйл ажиллагаа явуулдаг хамгийн том хараат бус судалгааны байгууллага юм. Тэд гуравдугаар сарын 21-ээс 27-ны өдрүүдэд Орос даяар 1,600 иргэнээс уг судалгааг авсан байна.

Эх сурвалж: Moscow Times

* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу