|

ТРАМП ОХУ-ТАЙ “ХУЙВАЛДСАН” ТУХАЙ МЮЛЛЕРИЙН ИЛТГЭЛ БЕСТСЕЛЛЕР БОЛЖЭЭ

ТРАМП ОХУ-ТАЙ “ХУЙВАЛДСАН” ТУХАЙ МЮЛЛЕРИЙН ИЛТГЭЛ БЕСТСЕЛЛЕР БОЛЖЭЭ

 

"Оросын хэрэг”-ийн үр дүнгийн талаар гаргасан тусгай прокурор Роберт Мюллерын илтгэл ном хэлбэрээр худалдаанд гарах ажээ. Энэ тухай "The New York Times” сонин мэдээлсэн байна.

"Мюллерын илтгэл: Дональд Трамп, ОХУ, хуйвалдааны тухай тусгай прокурорын эцсийн тайлан” хэмээх номыг Amazon-оор урьдчилан захиалах боломжтой болж, бестселлерүүдийн чансаагаар тэргүүн байр эзэлсэн явдалд сонины газар анхаарал хандуулсан байна. Зөөлөн хавтастай уг номын үнэ 9.2 доллар (590 рубль) болохыг тэмдэглэжээ.

Хэвлэлийн олон газар энэ номыг аль болох хурдан хэвлэхээр хичээж байгааг сонинд бичжээ. Мюллерын мөрдлөгтэй энэ номыг Skyhorse, Washington Post, Simon&Schuster, Melville House Books, Barnes&Noble, Times зэрэг байгууллага хэвлэж нийтлэхээр төлөвлөж байгаа аж. Засгийн газрын бэлтгэсэн баримт бичиг ил тод нээлттэй байх ёстой холбооны хуулийн дагуу номыг хэвлүүлсний төлөө тусгай прокурор урамшуулал авахгүй юм байна.

2016 оны Америкийн сонгуулийн үеэр Трампын штаб ОХУ-тай хуйвалдсан байж болзошгүй тухай Мюллерын илтгэлийн бүрэн эхийг АНУ-ын ерөнхий прокурор Уильям Барр энэ сарын 18-нд танилцуулсан. Сонгуульд Москва хөндлөнгөөс оролцсон боловч Трампын баг энэ үйл ажиллагаанд оролцоогүй гэсэн дүгнэлтийг мөрдлөг явуулсан хүмүүс хийжээ.

Мөрдлөг гуравдугаар сарын сүүлээр дууссан. ОХУ болон Трампын штабын хооронд хуйвалдаан байсан эсэхийг тодруулахыг Мюллер зорьсон. Кремль хийгээд Цагаан ордны зүгээс бүх буруутгалыг няцааж ирсэн билээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Д.Энхээ