|

ОХУ-ААС ХИЛ ДАВЖ ОРЖ ИРСЭН ТҮЙМЭРТ ОЙН БҮСИЙН 600 ГА ТАЛБАЙ ӨРТӨӨД БАЙНА

ОХУ-ААС ХИЛ ДАВЖ ОРЖ ИРСЭН ТҮЙМЭРТ ОЙН БҮСИЙН 600 ГА ТАЛБАЙ ӨРТӨӨД БАЙНА

Хэнтий аймаг Батширээт сумаас зүүн хойш 80 км Онон багийн нутаг "Хашлиг” гэдэг газар ОХУ-аас 2019 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 12:42 цагт /хиймэл дагуулын мэдээллээр/ ой, хээрийн гал түймэр хил давж орж ирсэн байна.

Түймрийн голомтод Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас 24 алба хаагч, 1 автомашин, Үндэсний Аврах бригадаас 20 алба хаагч, ЗХ-ний 303-р ангиас 1 нисдэг тэрэг, хилийн цэргээс 53 алба хаагч, 4 автомашин, орон нутгаас 10 иргэн, 4 автомашин, 15 морь нийт түймрийн голомтод 67 хүн, ЗХ-ний 303-р ангиас 1 нисдэг тэрэг, 6 автомашин, 15 морьтойгоор ажиллаж байна. Түймэрт урьдчилсан байдлаар ойн бүсийн 600 га талбай өртөж шатжээ.

Зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр "МУ-аас ой хээрийн түймэр хил даван ОХУ-н нутаг дэвсгэрт орсон” тухай мэдээлэл гарч байгаа нь худал гэдгийг албаны хүмүүс онцолж байна.