|

Б.Хурцыг үргэлжлүүлэн 15 хоног хорихоор болов

 
 
 

Дөнгөж сая Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг 15 хоног хорих шийдвэрийг гаргалаа. Түүнийг гүйцэтгэх ажиллагаа болон хууль тогтоомж зөрчсөн гэх асуудалд буруутган энэ сарын 23-нд хойшлуулшгүй арга хэмжээ авч хорьсон байсан юм. Эрүүгийн хуульд зааснаар хойшлуулшгүйгээр саатуулсан тохиолдолд 48 цагаас хэтрүүлэх ёсгүй. ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба  түүнийг үргэлжлүүлэн хорих саналыг өчигдөр прокурорын байгууллагад хүргүүлсэн бол тэндээс анхан шатны шүүхэд хүсэлт явуулсан байгаа юм. Тэгвэл ийнхүү 15 хоног цагдан хорих шийдвэрийг гаргав.
Эх сурвалж: erennews.mn