|

Дарханы зам дээр осол гарч 20 настай залуу амиа алджээ

Тээврийн цагдаагийн алба нь энэ сарын 22-26-ны өдрүүдэд нийт 1118 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 837 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалаа.

Осол, хэргийн улмаас нийслэлд 34 хүн гэмтэж бэртсэний 9 нь бага насны хүүхэд ба орон нутагт онхолдох хэлбэрээр гарсан ноцтой зам тээврийн ослуудын улмаас 2 хүний амь нас хохирсон хэргийг нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагууд шалгаж байна.

Ноцтой зам тээврийн ослыг дурдвал, энэ сарын 22-нд Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг "Цайдмын хөндий” гэх газар асфальтан замд "Pruis” маркийн автомашин онхолдож, 20 настай зорчигч М-н амь нас хохирч, 2 хүн гэмтжээ.

Гудамж замд хийж буй хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 123 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.Энэ сарын 24-26-ны өдрүүдэд  архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, үйлчлэхийг хориглосонтой холбоотойгоор согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурсанбайна.