|

Хоёр орны антарктидын төлөөх “тулаан” ширүүсч байна

Хоёр орны антарктидын төлөөх “тулаан” ширүүсч байна

 

Бээжин  Антарктидын  хамгийн өндөр цэг Аргуст тусгай захиргааны бүс байгуулах зорилготой нээлттэй хэлэлцээрийг ахалж байгаа. Харин энэ төлөвлөгөө яагаад Вашингтонд таалагдахгүй байна вэ.  1961 онд 54 орон гарын үсэг зурсан Антарктидын гэрээний дагуу энэ захиргааны гүйцэтгэх үүрэг нь тодорхой бүс нутагт хэрэгжүүлэх үйл ажиллагааны уялдаа холбоог зохицуулах ялангуяа, болзошгүй мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэхэд чиглэж байгаа ажээ. Харин энэ бүсийг байгуулахыг зорьж байгаа БНХАУ  энэ асуудлыг шийдвэрлэх нь чухал гэж үзэж байгаа юм.  Гэвч Бээжингийн зүгээс хэрэгжүүлж байгаа  арга хэмжээ нь АНУ-ын эсэргүүцэлтэй тулгараад байгаа талаар "South China Morning Post” сонинд мэдээлсэн байна.

Мөн  нэрээ нууцлахыг хүссэн Хятадын Засгийн газрын шинжээч "Энэ нь  улс төрийн зорилготой, цэргийн хүчин чадал, эрх мэдлийн төлөөх тулалдаан… Энэ тулалдаан нь сүүлийн саруудад ширүүсч байна” гэж мэдэгджээ. Одоогоор БНХАУ нь энэ тивийн өндөрлөг цэг Аргустад хамгийн их нөлөөгөө тогтоосон орон юм. Ингэснээр далайн түвшнээс дээш 4000 гаруй метрийн өндөрт байдаг алслагдсан газрыг өмчилсөн анхны орон болжээ. БНХАУ нь одон орны дуран ашиглаж,  сансрын хогийг хянах  Кунлун станцыг 10  жилийн  өмнө барьжээ. Түүнээс хойш АНУ Кунлун станцаас 100 гаруй километрын зайд түр зуурын баазаа байгуулсан байна. Үүнийг нь  БНХАУ-ын олон эрдэмтэн Антарктидэд тусгай захиргааны бүс байгуулах гэсэн Бээжингийн төлөвлөгөөнд хориг тавих гэсэн оролдлого гэж үзжээ. Энэ талаар  БНХАУ-ын сэтгүүлч Стивен Чен сонинд нийтлүүлсэн нийтлэлдээ сануулсан байна. Тэрээр " БНХАУ-ын эрдэмтэд  АНУ  тус бүс нутаг дахь оролцоогоо өргөжүүлсэн. Мөн хоёр орны хооронд Өмнөд туйлыг эзэмших гэсэн өрсөлдөөн хурцдаж байгаад санаа зовох нь нэмэгдсэн” гэж ярьсныг дурджээ.  БНХАУ-ын Гадаад хэргийн яам Өмнөд туйл нь хүн төрөлхтний тогтвортой оршин тогтнох ирээдүйг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой болохыг онцолсон байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Х.ОЮУНБОЛД


* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу