|

6500 жилийн настай шүдний ломбо: Шүд өрөмдөх, ломбодох явц хэрхэн хөгжиж ирсэн бэ?

''- Анагаах ухаан өнөөгийнх шиг үсрэнгүй хөгжилтэй болоогүй байсан дээр үед өвчтэй хүмүүс яадаг байсан бол?

- Үхдэг л байсан байх даа. ''

Энгийн л нэг ээж хүү хоёрын яриа мэт боловч үнэн хэрэгтээ байдал яг л ийм байсан юм. Шүдний оо, сойз, ам зайлагч шингэн гэж байдаггүй ертөнцийг төсөөлөөд үз дээ. Хүн бүрийн аманд цоорхой шүднүүд, хот болгонд баян шүдний эмч нар. Гэсэн ч шүдний эмнэлгүүд үргэлж өвчин намдаагч тариад л өвдөлт мэдрэхийг болиулчихдаг, ганцxан удаа хэрэглээд хаях, эсвэл ариутгах олон төрлийн багаж хэрэгслүүдтэй байсангүй. Ийм болж хөгжихийн тулд олон жилийн турш, олон эмч нар, олон өвчтөнүүд дээр туршилт хийж ирсэн гэдгийг санах хэрэгтэй. 

Image result for prehistoric dental

1921 онд Африкийн Замбиад ажиллаж байсан уурхайн ажилчид нэгэн гавлын яс олсон гэдэг. Уг яс Homo heidelbergensis-ийн үеэс буюу 700,000- 300,000 гаран жилийн өмнө амьдарч байсан хүнийх болох нь тогтоогджээ. Амандаа 10 ширхэг цоорхой шүдтэй эр амны хөндийн өвчнөөсөө болоод ч хорвоог орхисон байж болзошгүй. 

Tooth decay is rare in pre-agricultural societies (Credit- Martinon-Torres)

Шүдний чигчлүүрээс өөр амны хөндийд зориулсан арчилгааны багажгүй байсан дээр үеийн хүмүүс яаж эрүүл шүдтэй явдаг байсан юм бол? Биднийг гайхшруулсан нэг зүйл гэвэл тэдний гавлын ясыг олоод шүдийг нь үзвэл цоорхой шүд олдох магадлал их ховор байдаг. Цоорхой шүд их л сүүлд буюу 10,000-аад жилийн өмнөөс хүн төрөлхтний асуудал болсон гэж эрдэмтэд үздэг. Неолитийн үеийн эхэн үеэс фермийн аж ахуйтай болж, идэж уудаг зүйлс нь төрөлжиж, өөрчлөгдсөнөөр эхэн үеийн фермерчид бүгд шүдний пааланг гэмтээдэг хүчил ялгаруулдаг амны хөндийн Streptococcus mutans бактериар халдварласан гэдэг. Ингээд шүдний өвчин хүн төрөлхтний ''шүдний өвчин'' болжээ. 

Image result for prehistoric tooth treatment

Хоол хүнсний өөрчлөлтөөс гадна хүн амын өсөлт хурдацтай явагдсан явдал шүдний өвчлөл нэмэгдэх нэг шалтгаан болов. Эмэгтэйчүүд жирэмсэн болсон үедээ гормоны өөрчлөлтөд орж, амны хөндийн хүчил шүлтийн тэнцвэрт байдал алдагдаж, өвчлөхөд хүрдэг. Эмэгтэйчүүдийн амны хөндийн эрүүл мэнд эрчүүдийнхээс илүү муу байсныг батлах баримтууд Зүүн Азийн орнуудаас олдсон археологийн олдворуудаас ч батлагддаг. 

Image result for prehistoric tooth treatment

Өнгөрсөн жил Италийн Болоньягийн их сургуулийн эрдэмтэн Стяфано Беназзи 1980 онд олдсон 14,000 жилийн настай гавлын ясыг судалж үзэхэд 14,000 жилийн өмнө шүдний эмч гэж байсан бөгөөд тэр эмч гавлын ясны эзэнд ломбо тавих гэж оролдсоныг олж мэджээ. Микролит буюу жижиг хурц мэсээр шүдний муудсан хэсгүүдийг өрж ''өрөмдөх'' оролдлого хийсэн бөгөөд жижиг хусагчаар муудсан хэсгүүдийг хусаж авсан байжээ. Энэ технологи анх хэзээ үүссэнг мэдэх боломжгүй ч одоогоос 9000, 7500 жилийн өмнө ч энэ технологи хэрэглэгдэж байсан гэдгийг нотлох баримтууд олддог. 

Image result for prehistoric tooth treatment

Тухайн үеийн зарим шүдний эмч нар хурц чулуу, модон саваа, утас зэргийг ашиглан эргэлддэг жижиг өрөм маягийн багаж хийж хийж шүд өрөмддөг байжээ. Мөн эртний шүдний эмч нар үйлчлүүлэгчиддээ өвчин намдаах кока навч хэрэглэхийг зөвлөдөг байсан байж болзошгүй. 

Related image

2012 онд Италийн Тристи коллежийн эрдэмтэн Клаудио Туниз 6500 жилийн настай хүний эрүүг судалжээ. Нарийн микроскопоор томруулж харсны дүнд зарим шүднүүдийн дээр гаднын биет байгааг олж мэджээ. Энэ нь зөгийн лав байжээ. Шүдтэй чацуу насалсан зөгийн лав хүн төрөлхтний олж нээсэн хамгийн эртний ''ломбо'' болжээ.
Б.Эрхбилгүүн
Zuv.mn