|

Хагас хэвлэлийн эрх чөлөөтэй Монгол Улс

Хагас хэвлэлийн эрх чөлөөтэй Монгол Улс

 

Хэвлэлийн эрх чөлөө дэлхий дахинаа хэрхэн хэрэгжиж байгаад үнэлэлт дүгнэлт өгөх, ажлаа хийж яваад амь үрэгдсэн сэтгүүлчдийн дурсгалыг хүндэтгэх үүднээс НҮБ-ын Ерөнхий ассемблей 1993 оноос жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг "Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр" болгон тунхагласан юм. Үргэлж шударга үнэний талд зогсох амаргүй үүргийг хүлээж яваа сэтгүүлчид энэ өдөр хэвлэлийн эрх чөлөөг боогдуулж буй гэмт үйлдлийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж байна. 
Өнөөдөр дэлхий дахин төдийгүй Монгол Улсад сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэснийхээ төлөө мөрдөн мөшгүүлж, дарамтлуулан, торгууль шийтгэл хүлээж буй олон жишээ бий.  Мөн зарим албан тушаалтан өөрсдийн хийсэн булхай бүхнийг сэтгүүлчид илрүүлэх вий гэж эмээсэндээ мэдээлэл авах эрх чөлөөг нь боомилж, дарамт үзүүлэхийг хичээсээр байна. Гэлээ ч энэ бүхнийг ган үзэгтнүүд сөрөн хэвлэлийн эрх чөлөөг улс орондоо дэлгэрүүлэхийг хичээсээр байгаа билээ.  

Манай улсын хувьд энэ жил дахин хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орны тоонд багтжээ. Уг үзүүлэлтийг дээшлүүлэхийг хичээж байгаа ч тодорхой үр дүнд хүрсэнгүй. Өөрөөр хэлбэл, төрийн албан тушаалтнууд хэвлэлийн эрх чөлөөг боомилсон хазаарыг бүрэн тавихаас айж байна.

Жил бүр дэлхийн 180 орны сэтгүүл зүйн нөхцөл байдлыг үнэлдэг "Хил хязгааргүй сэтгүүлчид" байгууллагаас энэ оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийг танилцууллаа. Энэ удаад манайх өнгөрсөн оныхоос нэг байраар ахиж нийт орнуудын 70 дугаарт бичигджээ. Хараат бус хэвлэл мэдээлэл үүсэх боломжийг сэтгүүл зүй дэх улс төрийн оролцоо хязгаарлаж буйг энэ удаагийн тайланд тусгажээ. Ингэж ахисан нь сэтгүүл зүйн салбарт гарсан дэвшлээс биш, харин нэлээн хэдэн орнууд байр ухарсантай холбоотой гэж судлаачид хэлж байгаа юм.

Яг үнэндээ Монголд хууль зүйн орчин дутмаг. Хэвлэлийн эрх чөлөөний асуудал дээр  бодитой гарсан ахиц ч алга. Өөрөөр хэлбэл, хэвлэл мэдээллийн байгууллагууд өдгөө хамгийн хүнд хэцүү цаг үеэ туулж байна гэсэн үн.  Эрх баригчид өдөр бүр чөлөөт хэвлэлийг боомилсон, өөрийнхөө эрхшээлд оруулж дохио зангаагаар удирдаж сэтгүүлчдийг бичсэн нийтлэлийнх нь төлөө ямар нэгэн байдлаар эрүүгийн хэрэгт татах улмаар ялтан болгох цаашлаад тухайн хэвлэл мэдээллийн газрыг  лицензийг цуцлах гэсэн аймшигтай бодлогыг төрийн нэр барьж явуулах болсон юм.

Мэдээж дээр дурдсан бүхэн зөвхөн  сэтгүүлчид, хэвлэл, мэдээллийн ажилтанд халдаж байгаа хэрэг биш юм. Ардчилсан нийгэмд иргэн бүр мэдээлэлтэй байх, хүлээн авах эрхийг нь улстөрчид боомилж Монгол Улсыг хагас эрх чөлөөтэй хэвлэлийн орон болгож буйд хэргмйн учир оршиж буй юм. 

Яг үнэндээ хэвлэлийн  эрх чөлөөний өдрөөр сэтгүүлчдэд мэндчилгээ хүргэдэг эрх мэдэлтнүүд өдрийн од шиг ховор. Харин энэ жилийн хувьд улстөрчдөөс сэтгүүлчдэд хаягласан мэндчилгээний үг, "хайрын захиа” олноор ирж буйг нуух юун. Магадгүй сонгууль ойртсон болоод тэр биз ээ. Уг нь хууль тогтоогчдын хувьд мэндчилгээний үг гэхээсээ хэвлэлийн эрх чөлөөг жинхэнэ утгаар нь хангах тал дээр л зориг зүрх гаргах хэрэгтэй байгаа юм.  Тиймээс сэтгүүлчид бид Хэвлэлийн эрх чөлөөнийхөө өдрөөр Эрхийнхээ төлөө тэмцье гэж уриалмаар байна. 

 
 
 
* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу