|

ХАРИЛЦАА, ХОЛБООНЫ ТУХАЙ ХУУЛИЙН АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЖ БАЙНА

 

ХАРИЛЦАА, ХОЛБООНЫ ТУХАЙ ХУУЛИЙН АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЖ БАЙНА

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга танилцуулж, гишүүд горимын санал гаргалаа. Харилцаа, холбооны тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. 

Өнөөдрийн чуулганаар дараах асуудлыг хэлэлцэнэ.
  • Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
  • Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
  • Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
  • Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тайлан;
  • "Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • "Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын 9 гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Үдээс хойших хуралдаан:
  • Ерөнхий сайдын мэдээлэл /Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлын явцын талаар/ сонсоно.