|

Зөвлөгөө: Өдөр бүр хар чавга идэх нь хүний биед ямар ач тустай вэ

 

Хоол тэжээлийг шингээхэд тус нэмэр болдог, хоол боловсруулах системийн шингээх үйл ажиллагааг сайжруулахад тустай бүтээгдэхүүн бол хар чавга юм. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмждэг, өтгөн хаталт, илүүдэл жинтэй тэмцэхэд хамгийн үр дүнтэй бөгөөд эрүүл мэндэд тустай антиоксидантыг хамгийн ихээр агуулдаг байна. В амин дэм, ургамлын гаралтай глюкоз, кали, магни, бор зэрэг чухал амин дэмүүд болон эрдэс бодисоор баялаг. Дархлааны систем, ясны үйл ажиллагааг сайжруулахад тустай. Мөн тэжээллэг чанар өндөртэй хатаасан жимс тул глюкозын уусалтыг сайжруулах, холесторинийг бууруулах, зүрхний шигдээс болон хавдарын эсрэг үйлчилгээг дэмжих үйлчилгээтэй. Хар чавга антиоксидантаар баялаг бөгөөд үүнийг өдөр тутам хүнсэндээ хэрэглэх нь эрхтний хөгшрөлтийг сааруулж, элдэв хавдар үүсэх магадлалыг бууруулдаг. Хар чавга идэх үед хүний биед дархлаа сайжруулах бодис орж халдварт болон ханиад томуу төст өвчнөөс сэргийлэх, хүний эрхтний гадна орчны таагүй нөлөөг багасгадаг байна. Ардын эмнэлэгт хар чавгаар цэврүү болон бусад ургацыг эмнэхэд хэрэглэнэ. Хар чавгаа халуун, тослог сүүнд хийж долоон минут болгоод гаргаж ирж дундуур нь зүсээд цэврүүн дээр тавина. Чавга хөрөх үед шинээр солих ба ийм байдлаар 10 минут үргэлжилдэг. Өдөр болгон хар чавга хэрэглэх нь чалханд сайнаар нөлөөлөх ба эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн өмнөх болох дараах хүндрэлийг хөнгөвчилж өгнө.

М.Дэлгэр

 

* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу