|

​БҮТЭЭСНЭЭ СҮЙТГЭСЭЭР БАЙХ УУ

​БҮТЭЭСНЭЭ СҮЙТГЭСЭЭР БАЙХ УУ

 

Хийж бүтээдэг нэгэн байхад хийсэн бүтээснийг эвдэж сүйтгэдэг иргэд цөөнгүй байгаа нь харамсалтай. Та бид Монгол улсын 2 дахь нийслэл Дархан хотод ажиллаж, амьдарч байна. Хотын соёлыг иргэн та өөрөөсөө эхэлж хамтдаа хотынхоо өнгө үзэмж, бүтээн байгуулалтыг хайрлах ёстой. Гэтэл урьд шөнө шинэ хуучин Дарханыг холбосон авто замын гэрлийн шонг мөргөж, ногоон байгууламжийн хашлагыг дайрсан жолооч бидний дунд явж байсныг аймгийн Цагдаагийн газар, НААҮГ-ын хамт олон илрүүлж хохирлыг төлүүлэхээр болжээ. Энэ мэтчилэн ухамсар дорой хэн бүхэнтэй Дарханчууд бид хамтдаа тэмцэж хамтдаа хотоо хөгжүүлцгээе.