|

10 сая долларын авлигад холбогдсон сайд хэн бэ?

10 сая долларын авлигад холбогдсон сайд хэн бэ?

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2017 оны зун намынхаа Удирдах зөвлөлийн хурал дээр "…Чи мэргэжлийн Засгийн газар биш, сайдууддаа концессын гэрээ хуваарилж, нийгмийн баялгийг завшсан, ах дүү, хамаатан садан, авлигын Засгийн газар бүрдүүлсэн. Авлига үнэртсэн энэ танхимд амаа үдүүлээд суумааргүй байна” гэж хэлээд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газарт хашиж байсан Шадар сайдын ажлаа өгч байлаа.

Ерөнхий сайд болсныхоо дараа ч "…Авлига авсан хэнийг ч өршөөхгүй” гэж олон удаа хэлсэн.

Тэгвэл түүний тэргүүлсэн Засгийн газрын нэг сайд авлигын хэрэгт холбогдсон талаарх мэдээлэл бидэнд ирлээ.

Тэр сайд 10 сая ам.долларыг авлига болгон авсан байж болзошгүй байна. Энэ нь одоогийн ханшаар 26 тэрбум гаруй төгрөг болж байгаа юм.

Одоогоор Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймагт томилолтоор ажиллаж яваа. Түүний эзгүйд энэ мэдээлэл төр засаг, хууль хяналтын өндөр албан тушаалтнуудын дунд тарж байна. Тиймээс Ерөнхий сайдыг ирсний дараа уг асуудал өндрөө авч, 10 сая ам.долларын авлига авсан сайдын нэр ил болох бололтой.


Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: "Зууны мэдээ

* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу