|

Хэргийн эзэн, хэнгэргийн дохиур Д.Дамба-Очир

   

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлт өнгөрсөн даваа гаригт гишүүдэд хүрсэн билээ. Гэвч гишүүдээс түрүүлж Рио Тинтод хүрсэн нь олны анхаарлыг татаж эхэлсэн. Энэхүү хэрэгт парламентын УИХ-ын дарга Г.Занданшатар, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир, Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва нар сэжиглэгдэж эхэлсэн. Эдгээр гишүүдийг сэтгүүлчид асууж шалгааж, олон нийт цахим сүлжээнд урвагч хэмээн цоллож байх зуур хэргийн эзэн өөрөө гараад ирэв. Тодруулбал, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир алдагдсан дүгнэлтийн талаар өмнө нь "Оюутолгойтой холбоотой ажлын хэсгийн дүгнэлтийг "Рио Тинто”-гийнхэнд би өгөөгүй” гэж байлаа. Харин өчигдөр "Оюутолгойг шалгасан ажлын хэсгийн 43 хуудас материалыг "Рио Тинто” албан ёсоор авсан. Энэ 43 хуудас материалд ямар ч нууцлалын зэрэгтэй асуудал байхгүй. Оюутолгой энэ асуудалд тайлбараа өгсөн. Тэр тайлбарыг гишүүдэд тарааж өгсөн. Эдийн засгийн байнгын хорооны бүх материалыг гишүүдэд тараасан. Одоо хэлэлцүүлэг явуулахад бэлэн байгаа. Оюултолгойн гэрээг илүү сайжруулаад явах ёстой гэсэн саналтай байгаа” гэсэн юм. 

Ийнхүү Д.Дамба-Очир "би хэргийн эзэн, хэнгэрэгийн дохиур" хэмээн хээв нэг өөрийгөө зарлачихлаа. Гэтэл хариуцлага хаана байна вэ. Тэрбээр хэдий нууц материал биш гэж байгаа боловч Оюутолгойн ажлын хэсгийг ахлаж ажилласан Д.Тэрбишдавга маш нууц материал байсныг онцлоод, үүнийг тараасан хүн улсаасаа урвасантай ялгаагүй хэмээн мэдэгдээд байгаа.

Ямартай ч энхүү материал нууц ч бай нууц биш ч бай гадныханд "давуу эрх үүсгэхийн тулд "пялдагадаж" шалгалтын дүнг танилцуулсан Д.Дамба-Очир гишүүнд хуулийн хариуцлага заавал хүлээлгэх учиртай хэмээн олон нийт үзэж буй. Хэрэв түүнийг гэм буруутай гэж үзэх юм бол Эрүүгийн хуулийн 19.12.1 буюу төрийн нууц задруулах зүйл ангиар 3-5 жил хорих ялаар шийтгэх учиртай юм.

Ж. Ууган     

Эх сурвалж: erennews.mn

 

 


 

* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу