|

Путин мөсөн дээр бүдэрч унасан ч найман гоол хийжээ

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин жил бүр Оросын хоккейн одуудтай хамт мөсөн талбайд гарч, үзүүлэх тоглолт хийдэг уламжлалтай. Өчигдөр буюу Баасан гарагт тэр ээлжит тоглолтоо Сочи хотод үзүүлсэн юм. Энэ үеэр Путин мөсөн талбайг тойрон фэнүүдтэйгээ мэндчилж явахдаа талбайн захад дэвссэн хивсэнд бүдэрч унасан байна. Түүний ард гулгаж байсан тамирчид ерөнхийлөгчийнхөө замд хивс байгааг анхааруулах гэсэн боловч зогсоож амжаагүй юм. Харуулдаж унасан Путин түргэхэн босоод цааш үргэлжлүүлэн гулгасан байна. Энэ жилийн тоглолтын үеэр ОХУ-ын 66 настай ерөнхийлөгч найман гоол хийж, үзэгчдийг баясгажээ.

Эх сурвалж: Business Insider

Р.Төмөр

 


* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу