|

Буриадын Ерөнхийлөгчийн цомд манай 100 гаруй бөх хүчээ сорино

ОХУ-ын Буриадын Ерөнхийлөгчийн цомын нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээн тавдугаар сарын 17-19-нд Улаан-Үд хотноо болох бөгөөд уламжлал ёсоор манай улсаас 100 гаруй хүний өргөн бүрэлдэхүүнтэй баг оролцоно.

Энэ жилээс "Байгаль Опен” нэртэй зохион байгуулахаар болсон 24 дэх удаагийн тус тэмцээн эрэгтэй 10 жин, эмэгтэйчүүдийн 50, 53, 57, 62, 68, 76 кг гэсэн олимпын 6 жингийн ангилалд шилдгүүдээ тодруулна. Буриад бүсгүйчүүдийн амжилт жилээс жилд өсөж байгаатай холбогдуулан зургаан жилийн дараа эмэгтэйчүүдийн тэмцээнийг оруулах шийдвэрийг гаргажээ. Энэ удаа ОХУ, Монгол, Доминикан, БНСУ, Унгар, Казахстан, Тажикистан, Украин, Беларусь, Турк, Кыргызстан, Азербайжан, БНХАУ гэсэн 13 орны 200 гаруй тамирчин хүчээ сорихоор мэдүүлгээ өгөөд байгаа аж. 

"Байгаль Опен”-д манай улсаас "Лондон-2012” олимпын наадмын хүрэл медальт, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг, ДАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаа, ДАШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт, гавьяат тамирчин О.Бурмаа, ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Б.Номин, ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Э.Сумьяа, ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Түвшинтулга, Б.Шоовдор тэргүүтэй манай олон шилдэг тамирчин хүчээ сорино. Тус тэмцээний алтан медаль хүртсэн тамирчинд 90 мянган рубль, түрүүлсэн бөхийн дасгалжуулагч нь 40 мянга, мөнгөн медаль 60 мянга, хүрэл медаль 40 мянган рублиэр тус тус урамшуулна.

Д.Өлзийсайхан


* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу