|

Афганистаны парламентын гишүүн чуулганы танхимд өрсөлдөгчөө хутгалахыг завдав

   

Афганистаны парламент анхны чуулганаа ширүүн тэмцэлтэй эхэлжээ. Өнгөрсөн оны аравдугаар сард болсон сонгуулийн үр дүнд бүрэлдсэн парламент сонгуулийн будилаан маргаанаас болж хойшилсоор анхны чуулганаа саяхан хийсэн юм. Гишүүдийн эхний ажил парламентын спикерээ сонгох байв. Гэтэл олонхын саналаар сонгогдсон спикерээ хүлээн зөвшөөрөөгүй хэсэг гишүүд эмх замбараагүй байдал үүсгэжээ.

Тэдний нэг нь том хутга барин өрсөлдөгч тал руугаа довтолж, хамгаалалтынхан түүнийг зогсоохоор хөөцөлдөж байгаа дүрс бичлэг өчигдөр тарсан байна. Ийнхүү Афганистаны хууль тогтоогч анхны чуулган дээрээ хүйтэн зэвсэг гаргаснаар цаашид парламент үүргээ хэвийн гүйцэтгэж чадах эсэх нь эргэлзээтэй болжээ.

Р.Төмөр

Эх сурвалж: Russia Today

 


* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу