|

Челси баг Европын Лигийн аварга болжээ

Лондонгийн "Челси” баг шийдвэрлэх тоглолтод Арсенал багийг 4:1 онооны харьцаагаар хожиж, Европын Лигийн аварга болжээ. Тоглолтын 49 дахь минутад Челсигийн довтлогч Оливье Жиру тооны харьцааг нээж, үүнээс хойш 16 минутын хугацаанд өрсөлдөгч багийнхаа хаалга руу хоёр удаа гоол оруулжээ. 

Харин ”Арсенал” баг 69 дэх минутанд анхныхаа гоолыг оруулсан байна. 3 минутын дараа Челси багийн хөлбөмбөгчин Эден Азар"Арсенал” багийн хаалганд 4 дэх гоолоо оруулжээ. Челси баг түүхэндээ хоёр дахь удаагаа Европын Лигийн аварга болж байна. Өмнө нь Лондончууд 2013 онд ялагч болж байжээ. 

Э.Аянзаяа